Дорнод аймгийн мэдээллийн сайт

Залуус хорооллын нэг гэр бүлийн 4 хүний шинжилгээ эерэг гарлаа

172875259_1898916846941713_2470958202383830659_n

Хэрлэн сумын 1-р багийн нутаг дэвсгэр, орон сууцны Залуус хороололд өнөөдөр (2021.04.17) оройн 17 цагаас хойш цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт гарч, бүх эгнээнд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо.

Залуус хорооллын нэг оршин суугч өнөө өглөө БОЭТ-д амт үнэр мэдрэхгүй байна, гурав хоног халуурсан, ханиалгасан гэсэн зовиуртай дуудлага өгчээ. Гэрт нь  очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна. Баталгаажуулах шинжилгээ хийхэд гэр бүлийнх нь 3 иргэн корона вирусны халдвар авсан нь батлагдсан байна.

Энэ гэр бүлийн гишүүд халдвартай бүс нутгуудаар яваагүй байгаа тул эх үүсвэр нь тодорхойгүй байна. Энэ нь Дорнод аймгийн хүн амын дунд халдвар тархсан  болохыг харуулж байна гэж АОК мэдэгдлээ.

Одоогоор оршин суугчдыг гадагш гарахыг хориглож байгаа бол гэртээ ирэх хүмүүсийг оруулж байгаа аж.

Иргэд та бүхнийг гэрээсээ гарахгүй, зочин урилгүй халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, өрөө тасалгаагаа агааржуулж, ариун цэврийн дэглэм сахин корона вирусны халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

171778169_1879339718908518_1624047658151779594_n

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    АОК тухай бүрт нь хэлээд мэдээлээд яьж болдоггүймуу.

    гэж айлдав.
  2. ochinz гуай өгүүлрүүн:

    humuus ih hariutslaggui heneggui bnaa.

    гэж айлдав.
  3. Иргэн гуай өгүүлрүүн:

    Эзэн холбогдолгүй нэг ч зүйл байхгүй шүү Элдэв шалтаг тоочиж байгаад халдварыг зах хязгааргүй тараачих бий дэ зөвхөн иргэн хариуцлагатай байх бид шат шатандаа хариуцлагатай байх үүрэг бүхний өмнө тулгарч байна

    гэж айлдав.
  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Яасан хэцүү юм бэ яагаад дотроо алдчихав даа хүмүүс минь даанч дээ.

    гэж айлдав.
  5. zochin гуай өгүүлрүүн:

    Aimgiin udirdlaga unen dampuu hariutslaggui baina. Ajilaa hiij chadahgui bol ajilaa uguud bvgd ogtsor. bag ni gej hudlaa helberdsen baahan tolgoi muutai yumnuud tsugluulchihsan. Badamsuren chi hariutslagaa hvlee.

    гэж айлдав.
  6. Zochin гуай өгүүлрүүн:

    Munhgerel geed balai avgai arhidaj yavaad uvchin taraasan gesen

    гэж айлдав.
  7. Pingback: Орон сууцны 2, 60-р байруудыг тусгаарлаж, цагдаагийн хамгаалалтад авлаа | www.Dornod.NET

  8. Pingback: Залуус хорооллын тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа | www.Dornod.NET

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*