Дорнод аймгийн мэдээллийн сайт

Хоёр малчны PCR шинжилгээний хариу эерэг гарлаа

170977964_2929254280620087_7798296437052137189_n

Аймгийн Онцгой комиссын гишүүн, аймгийн тархвар судлаач Б.Ганганцэцэг коронавирусний шинэ халдварын талаарх мэдээлэл өглөө:

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хот болон бусад халдварын голомтот бүс нутгаас 31 иргэн ирж, 245 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Дорнод аймагт 368 PCR шинжилгээ хийснээс 2 эерэг тохиолдол батлагдлаа.

Шинээр бүртгэгдсэн хоёр тохиолдол нь Хөлөнбуйрын батлагдсан тохиолдын ойрын хавьтал байна. Тодруулбал, корона вирусний халдвар тээгч анхдагч иргэн (Уяач Д.Даваахүү) 4-р сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын гүүрээр хойшоо гарч, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд орж ирсэн. Ингээд малчныдаа очиж, хоёр хоносон бөгөөд хоёр малчных нь PCR шинжилгээний  хариу өнөөдөр эерэг гарсан байна. Энэ 2 малчин нь Цагаан-Овоо суманд отроор өвөлжиж байсан аж.

Одоогоор ойрын хавьтлын 47, дам хавьтлын 198 иргэнийг хянаж байна. Ойрын болон дам хавьтлын 2 дахь удаагийн давтан шинжилгээг өнөөдөр хийнэ.

Уяач 4-р сарын 9-ний өдөр Хөлөнбуйр суманд очоод байхдаа тусгаарлагдсан. Энэ үеэр түүнтэй уулзсан, хавьтсан байж болзошгүй Хөлөнбуйр сумын 300 гаруй иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Түүнчлэн өнгөрсөн баасан, бямба гарагт буюу 4-р сарын 9, 10-ны өдөр Хөлөнбуйр сумаас Хэрлэн сум руу ирээд буцсан 45 иргэн байна. Хөлөнбуйраас ирсэн дээрх иргэдтэй уулзсан аймгийн төвийн иргэд байвал өөрийгөө тусгаарлах шаардлагатайг АОК анхааруулж байна.

2021 оны 4-р сарын 6-наас хойш БОЭТ-ийн Халдвартын тасагт 6 иргэн эмчлэгдэж байна. Бүх өвчтөний биеийн байдал хөнгөн байна.

Корона вирусний дэглэлтээс урьдчилан сэргийлж хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ хариуцлагатай сахицгаая!

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Энэ хорио цээрийн дэглэмийн арга хэмжээ чинь ямарч үр дүн гарахгүй байна. Өвчин нэмэгдээд байна. Явган явахаар Корона тусахгүй, машинтай явахаар Корона тусана гэдэг чинь ямар ШУ-ны үндэслэлтэй юм бэ? Зам дээр олс татаж, хороолол дундуур машины бензин тосыг барж давхиулахаар Корона тусахгүй байх уу, эсвэл Коронаг төөрүүлж байгаа юм уу? Авч байгаа арга хэмжээнийхээ ач холбогдолын талаар ард иргэддээ сайн тайлбарлаад, хорио цээрийн дэглэмээ чангатгаж, үр дүн гарахаар ажиллагаа зохион байгуулаач ээ. Сумдаас үнэхээр өвчтэй, зовлонтой хүмүүсийг, мөн хүнсний махныхаа хэрэгцээг 7 хоног бүрэн хангахаар оруулаад гаднаас ялангуяа УБ-аас ямарч хөдөлгөөн оруулахгүй бүрэн хаах хэрэгтэй.

    гэж айлдав.
  2. Pingback: Сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй | www.Dornod.NET

  3. Pingback: Орон сууцны 60-р байранд цагдаагийн хамгаалалт гарч, хөдөлгөөн хорилоо | www.Dornod.NET

  4. Pingback: Дорнод аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ | www.Dornod.NET

  5. Pingback: Цагаан-Овоо, Хөлөнбуйрт гурван халдвар бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 30 хүрлээ | www.Dornod.NET

  6. Pingback: Цагаан-Овоо суманд нэг тохиолдол нэмэгдлээ | www.Dornod.NET

  7. Pingback: Залуус хорооллын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа | www.Dornod.NET

  8. Pingback: Коронавируст халдварын найман тохиолдол нэмж бүртгэгдлээ | www.Dornod.NET

  9. Pingback: Цагаан-Овоо суманд хоёр хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарчээ | www.Dornod.NET

  10. Pingback: Коронавируст халдварын нэг шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ | www.Dornod.NET

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*