Дорнод аймгийн мэдээллийн сайт

Дорнодын бахархалт залуучууд: Ө.Мөнгөнцацрал

173711743_3961300520580520_6181406079074084366_n

1. Ургийн овог: Уртнууд овогт Өлзийхутагийн Мөнгөнцацрал

2. Төрсөн нутаг: Дорнод аймаг

3. Боловсрол: Дээд. ОУ-ын Худалдааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

4. Эзэмшсэн мэргэжил:
-Бээжин хотын Ардын их сургуулийг Олон улсын худалдаа,
-БНХАУ-ын Яншан их сургуульд Бизнесийн удирдлагын менежер.
– Австрали улсад IELS сургуульд 1 жил,
– Хонконгийн Хятадын их сургуульд 1 жил тус тус суралцаж төгссөн.

5. Ажил эрхлэлт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын БНХАУ-ын Бээжин хот дахь Төлөөлөгч, “АПЕК” Олон улсын боловсролын төвийн Монгол дахь Захирал.

6.Амжилт: Ирээдүйн өндөр боловсролтой Монгол иргэдийг бэлдэхэд хувь нэмэр оруулахыг зорьж “Оюутан солилцоо”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 11 жилийн хугацаанд нийт 896 оюутнуудыг гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй хөтөлбөрт хамруулаад байна.
-Улсаа төлөөлөн “Худалдааны төлөөлөгч” хэмээх нэр хүндтэй ажил эрхэлж байгаагийн хувьд Монголчуудынхаа бизнесийн амжилтад хувь нэмэр оруулан ажиллахыг хүсдэг .

7.Бахархал: Аав, ээж маань Дорнод аймагтаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байсан хүмүүс. Сайхан хүмүүсийн охин болж төрсөндөө үргэлж бахархдаг. Өндөр хөгжилтэй олон сайхан оронд амжилттай суралцаж, ажиллах боломжуудын эхлэлийг аав, ээж минь л тавьсан. Тэднээсээ өвлөсөн хөдөлмөрч, хүмүүжилтэй, тууштай зан чанар өнөөдрийн намайг бий болоход маш ихээр нөлөөлсөн.

8.Гэгээлэг зүйлд уриалах үг: “Зогсолтгүй суралц, хүүхдүүдээ боловсролд нь хөрөнгө оруулж эрхлүүл” гэж уриалмаар байна.

9.Төрөлх Дорнод нутгийн ирээдүйн хөгжлийн тухай таны төсөөлөл: Дорнод аймаг маань хөгжлийн хувьд маш чухал газарзүйн байрлалтай гэж боддог. Хоёр том гүрэнтэй хиллэн оршдог стратегийн ач холбогдол бүхий байршилтайн хувьд олон улсын стандартад нийцсэн сургуультай болох зайлшгүй шаардлагатай санагддаг. Бүх зүйлд бэлтгэл ажил маш чухал. Тэр тусмаа хүнийг багаас нь сайн сургуульд, сайн боловсрол эзэмшүүлэх нь ирээдүйд нь маш том түлхэц болно. Эцэг эхчүүд хүүхдээ сайн боловсролтой болгохыг мөрөөддөг гэдгийг олон жил хийсэн ажлын туршлагаас олж мэдэрсэн.
Өнөөдөр Монгол улсад нийгмийн давхаргын ялгаа, боловсролын ялгаа маш их байна. Аль ч улс орныг хөгжлийг хоёр зүйлээс олж мэдэх боломжтой. Үүнд:
1. Эрүүл мэндийн салбар,
2. Боловсролын салбар хэр хөгжсөн байна гэдгээс тухайн орны хөгжлийг нь дүгнэдэг. Үүнтэй адил Дорнод аймаг маань бусад аймгаас “боловсролоороо” тэргүүлэгч байх нь чухал юм .

Б.МӨНГӨНТУУЛ

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. "Залуучууд" гэхийн оронд "залуус" гэж бичвэл бахархалтай гое санагддаг. гуай өгүүлрүүн:

    бахархалтай

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*