Дорнод аймгийн мэдээллийн сайт

12-р байрны кластераас дахин нэг эерэг тохиолдол бүртгэгдлээ

174427444_301151534965791_2008511428602143745_n-2

ЭМЯ өнөө өглөө Дорнод аймагт коронавирусний халдварын эерэг нэг тохиолдол нэмж бүртгэгдсэнийг зарласнаар батлагдсаны тохиолдын тоо 5 болж байна. Энэ талаар аймгийн Онцгой комиссоос аймгийн Ерөнхий тархвар судлаач эмч Б.Ганганцэцэг дараахь тодруулгыг өглөө.

Сүүлийн 24 цагийн байдлаар Дорнод аймагт бусад аймаг, хотоос 23 иргэн орж, 220 иргэнд ПСР хийж, нэг тохиолдол нь эерэг гарлаа. Одоогоор ойрын хавьтлын 38, дам хавьтлын 194 хүнийг гэр бүлийн гишүүдийн хамт, нийт 305 иргэн гэрийн тусгаарлан ажиглалтад байна.

Эерэг гарсан тохиолдлын хувьд 12-р байрны кластерт батлагдсан тохиодлын ойрын хавьтал хэмээн тусгаарлагдаж байсан иргэний хяналтын шинжилгээгээр илэрсэн байна. Уг иргэн нь Цагаан-Овоо сумын харьяалалтай, тусгаарлалтын хугацаандаа суманд очиж нэг хоносон бөгөөд аймгийн төвд зочид буудалд тусгаарлагдаж байсан байна.

Түүнийг тусгаарлалтын хугацаанд Цагаан-Овоо явсан гэдгийг хожуу мэдэгджээ. Ингээд Цагаан-Овоо суманд Хөлөнбуйр болон 12-р байрны тохиолдол гэсэн хоёр кластераас эх үүсвэртэй халдвар тарсан байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

БОЭТ-д эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тухайн иргэний биеийн байдал өчигдрөөс сайжирч эхэлсэн байна.

 

 

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Pingback: Орон сууцны 2, 60-р байруудыг тусгаарлаж, цагдаагийн хамгаалалтад авлаа | www.Dornod.NET

  2. Pingback: Залуус хорооллын тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа | www.Dornod.NET

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*