Дорнод аймгийн мэдээллийн сайт

Уяач Д.Даваахүү ярилцлага өгчээ

7a90d62cae55642d1862cdb7f56630d3

Уяач Д.Даваахүү Хөлөнбуйр суманд явж байхдаа халдвартай нь батлагдаж, улмаар түүний явсан сумдад тэг зогсолт хийгээд байгаа. Түүнийг аймгийн төвд БОЭТ-д тусгаарлан эмчилж эхэлсэн ч харьяаллын дагуу Улаанбаатарт эмчлүүлэх хүсэлт гаргасны дагуу хот руу буцаажээ. Энэ талаар ergelt.mn сайт түүнтэй холбогдож ярилцлага авсныг хүргэж байна.

Тод манлай уяач Д.ДАВААХҮҮ: Вакцины эхний тунгаа хийлгээд, халдвар авчихлаа

-Таны бие давгүй юу. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юу?

-Миний бие давгүй байгаа. Бага зэрэг ханиаж байна. Бусдаар ердөө давгүй шүү. Халдвартай гэж батлагдсан өдөр ХӨСҮТ рүү зөөвөрлөгдөж ирсэн. Одоо ХӨСҮТ-д эмчилгээ хийлгээд байж байна.

-Таныг хулгайн замаар Дорнод аймагт очсон гэх мэдээлэл байна. УОК-ын шийдвэрийн дагуу орон нутаг руу иргэдийг зорчуулахгүй байгаа шүү дээ. Та яаж Дорнод аймагт очсон юм бэ?

-Нэгдүгээрт, надад хулгайн замаар зорчих шаардлага байхгүй. Зөвшөөрөлтэй зорчсон, энэ бүхнийг илтгэх бичиг баримт нь цагдаагийн газарт байгаа. Би хулгайн замаар нэвтрээгүй бөгөөд холбогдох бичгийг үзүүлж замын постоор дамжин өнгөрсөн.

-Та Улаанбаатар хотоос гарахдаа шинжилгээ өгсөн үү?

-Өгөлгүй яах вэ. Гурван удаагийн сөрөг гэсэн шинжилгээний бичигтэй Улаанбаатар хотоос гарсан.

-Таныг Хэнтий аймагт очоод халдвартай иргэний ойрын хавьтал болсон гэсэн. Энэ үнэн үү?

-Би Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явах гээд шинжилгээ өгөх цэгт очсон юм. Шинжилгээний цэгт таньдаг хүнтэйгээ таарсан. Тэр хүн Хэнтий аймагт амьдардаг болохоор нутаг руугаа явах шинжилгээ өгч байсан юм. Тэр хүний ч шинжилгээний хариу сөрөг гарсан гэсэн. Тэгээд бид маргааш нь хамт замд гарч, орой нь тэднийд хоноод, Дорнод аймаг руу хөдөлсөн. Хоёр хоногийн дараа халдвартай иргэний ойрын хавьтал болсон гээд намайг тусгаарласан. Тэр хүнээс маргааш нь халдвар илэрсэн гэсэн.

-Та вакцин хийлгэсэн байсан уу?

-Тийм ээ, эхний тунгаа хийлгэчихсэн байгаа. Хоёрдугаар тунгаа дөрөвдүгээр сарын 30-нд хийлгэнэ. Вакцины эхний тунгаа хийлгээд халдвар авчихлаа.

-Хурдан морь авахаар очсон гэж үнэн юм уу?

-Би өөрөө хурдан морьтой байж хэнээсээ дахиад морь авах билээ. Миний адуу Дорнод аймагт байдаг юм. Адуугаар эргэх санаатай Хөлөнбуйр суманд очоод халдвар авсан гээд буцаад ирчихлээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Нэг ч хүнд орох зөвшөөрөл өгөхгүй гэсэн АОК-ийн шийдвэр байсан. Тодорхой шалтгаантай хүнд мөн Дорнод аймагт оршин суудаг хүнд л өгч байсан. Энэ хүн адуугаа эргэхээр очсон ирсэн гэвэл шалтгаан мөн үү. Хэрэв энэ хүнд нэвтрэх зөвшөөрөл өгсөн бол тэр өгсөн хүнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Энэний цаана авилга яваал байгаа юм биш үү. Хэнийг нэвтрүүлээд хэнийг нэвтрүүлдэггүй юм. Эсвэл энэ хүн худлаа мэдээлэл тараагаад байгаа бол баримтыг гаргаж дэлгэх хэрэгтэй Аймгаараа худлаа ярьсан гэж ганц хүнд доромжлуулаад суугаад байж болохгүй

    гэж айлдав.
  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Хөл хорионы үер тэнэж явдаг буруу шдээ. Адуугаа татаж аваарай. Аймагт малын хөлийн татвар тушаасан юм уу. Вакцин хийлгээд халдвар авна гэж юу байх вэ дээ тэрний хүчинд хөнгөн өвдсөн ч юм билүү үү

    гэж айлдав.
  3. Хашир гуай өгүүлрүүн:

    Харъяалалтай нутагтаа л адуутайгаа байл даа

    гэж айлдав.
    • irgen гуай өгүүлрүүн:

      зөв зөв өөрийнхөө юмыг өөрийнхөө орчиндоо л байлга. илүү хүн зараад баяжих сувьдаг сэтгэлтэй

      гэж айлдав.
  4. Хөдөлмөр халамж гуай өгүүлрүүн:

    Хөдөлмөр халамж ямарч хэрэггүй зөвлөл дөө, үр дүн ч байхгүй цаасан дээр тоо болж буудаг зөвлөл, хэрэгжилт нь хэнд ч мэдрэгддэггүй зүгээр л тоо, энэ тухай нэг ч хүн дуугарахгүй, мэдэгдэхийг ч хүсдэггүй, аймагт ирж буй нууц мөнгө угаалт ч байхыг үгүйсгэхгүй. Үнэнийг нь хэлсэн болохоор барьж идэв, идэхээ хүрвэл баримтаа аваад ирээрэй. Гадна дотны өчнөөн олон төсөл хэрэгжээд их ч мөнгө зарцуулж багаггүй идсэн. Тв, сошиолыхныг хамтарч ажиллах нэрийдлээр төрөөс мөнгөөр санхүүжүүлж амыг нь тагласан. Үнэн бодит байдалгүй нэр хүнд хайсан өрөвдөлтэй найруулсан жүжигээ ххүг ын дарга авгай болио. Үнэн төрхийг чинь мэдэснээс хойш үг, үйлдэл бүрийг чинь шижиглэмээр

    гэж айлдав.
  5. Зочин гуай өгүүлрүүн:

    Голомттой газраас ирсэн бол гэрийн тусгаарлалтанд байх ёстой биш үү.

    гэж айлдав.
  6. Зочин гуай өгүүлрүүн:

    Хотоос гарахдаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан ч гэсэн гэрийн тусгаарлалтанд байдаг дүрэм журмыг мөрдөөд удаж байгаа биз дээ. Хэнд нь үйлчлээд хэнд нь үйлчилдэггүй юм бэ.

    гэж айлдав.
  7. Зочин гуай өгүүлрүүн:

    1.Дорнод аймгийн Цагаан овоо суманд амьдарч байж яагаад Хөлөнбуйрын постоороо ороогүй юм бээ. Дорнодын Онцгой комиссоос зөвшөөрөл аваагүй биздээ. 2.Халдвартай бүс нутгаас ирж байж өөрийгөө гэртээ 7 хоног тусгаарлах ёстой биз дээ. Тусгаарлах нь бүү хэл баахан газраар тэнээд бүхэл бүтэн нэг сумыг халдварын голомт болгох нь зөв үү.

    гэж айлдав.
  8. kk гуай өгүүлрүүн:

    ene balaigiin aguug hooj gargaachee. tusgai hamgaalalttai nutagt baahan aduu oruulj talhlaad bhii. haryalliin daguu emchluulj, nutagtaa heden aduugaa hariul yav novsh chini

    гэж айлдав.
  9. Түмэн гуай өгүүлрүүн:

    Коведийн халдвартай бүсээс Даваахүү гуайг Улсын Онцгой Комисс адуугаа эргэхийг нь зөвшөөрсөн гэдэгт итгэхгүй байна.Хэрэв тийм зөвшөөрөл олгосон бол тэр албан тушаалтанд хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой болов уу? Зөвхөн онцгой тохиолдолд зөвшөөрөл олгож болно гэсэн шийдвэр гарсныг юу гэж ойлгох болж байна.Түүний явсан сум орон О зогсолтод орж, уулзаж учирсан хүмүүсийн хавтлыг тодруулах гээд маш их ажил өрнөж байгаад ер сэтгэл зовохгүй байгаа бололтой ярилцлага байна. Алдар цол бол ард түмэн, албан тушаалтын айлгах зэвсэг биш. Ёс зүйтэй алдар цолтон бол бусдад ямар нэг хүндрэл учруулахгүй байхыг хичээж явдаг ёстой. Хэн бэ гэдгээ тод томруун харуулсан ярилцлага байна.

    гэж айлдав.
  10. Irgen гуай өгүүлрүүн:

    Тэр адуунуудаа аваад зайлаарай малаа

    гэж айлдав.
  11. Иргэн гуай өгүүлрүүн:

    Адуугаа эргэх гэдэг шалтгаан хүндэтгэх шалтаан мөн үү. Аймгийн онцгой комисс тухайн нутаг дэвсгэртээ зорчих зөвшөөрөл өгч байгаа. Хууль журам иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Энэ хүн хулгайн замаар яваагүй л гээд байдаг. АОК нь худлаа яриад байгаа юм уу, энэ хүн худлаа яриад байгаа юм уу. Бүр нэг бүтэл муутай. Зарим хүн адгуус байтугай аав ээж дээрээ очиж чадахгуй зөвшөөрөл олгохгуй байгаа биз дээ. Хүн бүрт хууль дүрэм тэгш үйлчиэлхийг шаардаж байна.

    гэж айлдав.
  12. Зочин гуай өгүүлрүүн:

    Aduugaa ergehgui bol uheh geed bnauu shunalaa diilehgui yumaa aduu chin bdag gazraal bgaa biz

    гэж айлдав.
  13. Хмм гуай өгүүлрүүн:

    Адуугаа эргэх нь хүндэтгэх шалтгаан мөн үү?

    гэж айлдав.
  14. guest гуай өгүүлрүүн:

    Ene mahan tolgoi yer ni yu hiisnee ch uhamsarlahgui baih shig bn.

    гэж айлдав.
    • Зочин гуай өгүүлрүүн:

      Busaddaa yamar ih gai bolj baigaagaa oilgohgui,oilgohiig ch husehgui baigaa, zuvhun har amia hicheesen iim lalruudiig yah yostoi ve?

      гэж айлдав.
  15. Новш гуай өгүүлрүүн:

    Пизда чинь аймаг самраад уучлалт гуйх ёстой байтал өөрийгөө өмөөрөөд сууж байдаг.

    гэж айлдав.
  16. АТГ гуай өгүүлрүүн:

    Энэ ах хүүд зөвшөөрөл олгосон албаны хүнд бас хариуцлага тооцох хэрэгтэй.

    гэж айлдав.
  17. зочин гуай өгүүлрүүн:

    Би дорнод аймгийн хүн. Улаанбаатар манай адуу байгаа тэрийгээ эргээд ирье УОК зөвшөөрөл өгөөч гэж ороод гуйвал өгөх юм байна дөө

    гэж айлдав.
  18. зочин гуай өгүүлрүүн:

    баас

    гэж айлдав.
  19. Kkk гуай өгүүлрүүн:

    Наад хүний чинь ард томцуул бүгд бгаа ш д.

    гэж айлдав.
  20. zochin гуай өгүүлрүүн:

    Баян хүнд хууль үйлчилдэггүй нь тодорхой байна.Адуу эргэх зѳвшѳѳрѳл хэн олгодог байнаа.монголчууд хурдан морь гэж биз биенээ дагаж дуурайхаа больсон дээр дээ.Тэр цагаа ѳѳрийгѳѳ хѳгжүүлэхэд зарцуулмаар юмаа.

    гэж айлдав.
  21. Зочин гуай өгүүлрүүн:

    Адуугаа эргэх гэдэг нь хүндэтгэх шалтгаан мөн үү? Өчнөөн олон хүн бүхэл бүтэн
    сумыг эрсдэлд оруулчихаад хээв нэг яриж суугаа нь арай биш ээ….. дэндүү хүмүүсийг дорд үзээд байгаа юм биш үү. Ард иргэдээс илүү амин хэлэн адуугаа аваад нутаг уруугаа яваарай

    гэж айлдав.
  22. Зочин гуай өгүүлрүүн:

    Адуугаа эргэх гэдэг нь хүндэтгэх шалтгаан мөн үү? Өчнөөн олон хүн бүхэл бүтэн
    сумыг эрсдэлд оруулчихаад хээв нэг яриж суугаа нь арай биш ээ….. дэндүү хүмүүсийг дорд үзээд байгаа юм биш үү. Ард иргэдээс илүү амин хэдэн адуугаа аваад нутаг уруугаа яваарай

    гэж айлдав.
  23. Зочин гуай өгүүлрүүн:

    сэтгүүлч маш дутуу асуултууд асууж, бас дэглэмийн талаар мэдээлэлгүй мэдлэггүй учраас ийм хариултууд авчаад ярилцлага дуусгаж байдаг маш муу сэтгүүлч, сайт байна.

    гэж айлдав.
  24. Зочин гуай өгүүлрүүн:

    Ямар ч зөвшөөрөлгүй навтэрчихээд Хөлөнбуйрыг 0 зогсолт хийлгээд гайны өвгөн

    гэж айлдав.
  25. zochin гуай өгүүлрүүн:

    ooriinh ni setguulch ym bishuu buhel buten aimgiig doromjloh shinjtei shuu

    гэж айлдав.
  26. Зочин гуай өгүүлрүүн:

    Өмхий өвгөн, өгөр хэдэн адсагаа аваад зайлаарай.

    гэж айлдав.
  27. зочин гуай өгүүлрүүн:

    Хэдэн адуугаа аймаг орны аюулгүй байдлаас дээгүүр тавьдаг ухамсаргүй хүн байна даа. Хүнтэй битгий уулз гээд хөл хорио тогтоосон байгаа шүү дээ. Тэгж байхад таньдаг хүнтэйгээ таараад гэрт нь хоноод нтр гээд арай лллл

    гэж айлдав.
  28. Зочин гуай өгүүлрүүн:

    yahaaraa gadni aimgiin hunii aduu manaid bdag ym herwee aduurugaa irsen ym bol yagaad tusgaarlagdaagui ym ulsiin ontsgoi komis ymar hund uilchileed bga ym oorsdiin chin hariutslaggui uildel ymar ur dagwar garch bgaag oilgoh heregtei sh de herwee ene hunii helj bga unen bol manai erh medeltenuuded ih uchir bna gej bid oilgoh bna

    гэж айлдав.
  29. Засаг дарга гуай өгүүлрүүн:

    Бадамсүрэн нэр хүнд хөөж ард түмэнд таалагдах гэж уран панаалтай үг зохиол ярьж бичихээ боль!!! Нүүр хараад гөлөг шиг сүүлээ шарваад дугарах үггүй ам дагуулаад яс горьдсон нохойн царай гаргадаг байж. Нэр хүндтэй хэний ч бөгс долоож буруу зөрүү юм их хийсээр байлаг шдээ

    гэж айлдав.
  30. халамжийн дарга мөнхгэрэл гуай өгүүлрүүн:

    Хөдөлмөр халамж ямарч хэрэггүй зөвлөл дөө, үр дүн ч байхгүй цаасан дээр тоо болж буудаг зөвлөл, хэрэгжилт нь хэнд ч мэдрэгддэггүй зүгээр л тоо, энэ тухай нэг ч хүн дуугарахгүй, мэдэгдэхийг ч хүсдэггүй, аймагт ирж буй нууц мөнгө угаалт ч байхыг үгүйсгэхгүй. Үнэнийг нь хэлсэн болохоор барьж идэв, идэхээ хүрвэл баримтаа аваад ирээрэй. Гадна дотны өчнөөн олон төсөл хэрэгжээд их ч мөнгө зарцуулж нэлээд идсэн. Юу ч үгүй шинэ салбар байгууллага салбарт анх удаа би хийж байна би, би, би гэхээ болио, урдны дарга нараа үгүйсгээл, өөрөө 5 жил болчоод одоо амь орох гэж. Тв, сошиолыхныг хамтарч ажиллах нэрийдлээр төрөөс мөнгөөр санхүүжүүлж амыг нь тагласан. Үнэн бодит байдалгүй нэр хүнд хайсан өрөвдөлтэй найруулсан жүжигээ ххүг ын дарга авгай болио. Үнэн төрхийг чинь мэдэснээс хойш үг, үйлдэл бүрийг чинь шижиглэмээр

    гэж айлдав.
  31. зочин гуай өгүүлрүүн:

    Ямар бүдүүлэг хүн бэ? Худал яриад бас. Адуугаа Дорнодоос татаж аваарай феодал гуай

    гэж айлдав.
  32. Зочин гуай өгүүлрүүн:

    Адуу малаа өөрийнхөа орон нутагт аваачна уу хүний юм илүү харах хэрэггүй

    гэж айлдав.
  33. Zochin гуай өгүүлрүүн:

    Buhel buten neg aimgiig ayult ovchinii golomt bolgochood arai ichih bulchirhaigui yariltslaga uguud sanaa amar suuj bh yumaa. Manai aimgiin hun amiin eruul mend,ami nasiig ta hariutsahuu arai amia bodson hun be. Yaj ene aimshigt uvchinii uer ingej yavj chaddag bnaa aldartaa ch ald.

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*