Дорнод аймгийн мэдээллийн сайт

Дорнод аймагт эмчлүүлж байсан нэг өвчтөн хүсэлт гаргаж, нийслэл рүү хүргүүлжээ

d28258b0-3f76-11ea-9a9d-75b13da1583a_5e2aff6785f5406676192f77

Аймгийн Онцгой комиссын ээлжит мэдээллээс:

Энэ оны 4-р сар гарсаар Улаанбаатар хотоос  402 тээврийн хэрэгсэл, 741 иргэн Дорнод аймагт нэвтрэн иржээ. Үүний 265 иргэн нь гэрийн тусгаарлан ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Дорнод аймагт халдвар авсан хүний тоо нэмж бүртгэгдээгүй.

Батлагдсан 4 тохиолдлын ойрын хавьтлын 81 хүн, дам хавьтлын 305 иргэнийг тодруулж, гэрт нь тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Тандалтын шинжилгээг 45 иргэнд хийлээ.  Шинжилгээний хариу нэгдсэн байдлаар гараагүй байна гэв.

БОЭТ-ийн халдвартын тасагт эмчлүүлж буй 4 иргэний нэг нь хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргүүлжээ. Үлдсэн эмчлүүлэгчдээс нэгийнх нь биеийн байдал хүндэвтэр, хоёр өвчтөний биеийн байдал хэвийн байна. Батлагдсан тохиолдлын өвчтөнүүдэд мэргэжлийн сэтгэл зүйч үйлчилж байна.

Хөлөнбуйр суманд халдвар илэрсэн уяачийн ойрын хавьтлын 30 иргэний шинжилгээний эхний хариу сөрөг гараад байна. Энэ шинжилгээ нь корона вируст халдвар илэрсэн тухайн өдөр буюу 4-р сарын 10-11-нд авсан шинжилгээ учраас эцсийн байдлаар халдваргүй гэж итгэх боломжгүй юм. Халдварт өвчний нууц хугацаа 14 хоног хүртэл байдаг учраас давтан шинжилгээгээр эерэг гарах магадлалтай.

 

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. ????? гуай өгүүлрүүн:

    уяачаа явуулаад баахан хавьталтай нь үлдээ юу хариуцлагаа хүн бүхэнд адил тавь

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*