Дорнод аймгийн мэдээллийн сайт

Дорнод аймгийн нийт хүн амын 11 хувь вакцинд хамрагдаад байна

Screen Shot 2021-04-13 at 13.11.43

Дорнод аймагт коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын явцын талаар  Аймгийн Онцгой комиссоос ээлжит мэдээллээ хийлээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа:

2021 оны 4-р сарын 7-ны өдрөөс Дорнод аймгийн хэмжээнд дархлаажуулалт эхэлсэн. Энэ удаагийн дархлаажуулалтад зорилтот бүлэг буюу тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдыг хамруулж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 16 байнгын цэг, 6 түр цэгээр 5762 албан хаагчдыг вакцинжуулалтад хамруулсан. Энэ нь зорилтот бүлгийн 67.6 хувь бол аймгийн нийт хүн амын 11 хувь болж байна.

Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын хэмжээнд 2 цэгт дархлаажуулалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Тусгай чиг үүргийн байгууллагуудаас гадна ДБЭХС ТӨХК, уул уурхай, нисэх буудал, төмөр зам зэрэг стратегийн ач холбогдол бүхий байгууллагын албан хаагчдыг вакцинжуулалтад хамруулж байна.

Цаашид вакцин үе шаттай ирснээр 50-иас дээш насны болон архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үсчин, зах, хүнс, барааны дэлгүүр, худалдааны төв, үйлчилгээний байгууллагуудын ажиллагсдыг вакцинжуулалтад дараагийн ээлжинд хамруулах төлөвлөгөөтэй байна. Дараагийн ээлжийн вакциныг ЭМЯ-ны сайдын тушаалаар татан авах хугацаа одоогоор тодорхойгүй байна.

 

607532c3b8d3b

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*