Дорнод аймгийн мэдээллийн сайт

12-р байрны хоёр дахь иргэний давтан шинжилгээний хариу эерэг гарлаа

170332100_471726433976798_3505947288837442436_n

Өнөөдрөөс эхлэн аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албанаас цаг үеийн нөхцөл байдлыг өдөр бүрийн 11:40 цагт тогтмол мэдээллэж байхаар болсон юм.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар болон халдварын голомтот бусад бүс нутгаас 39 иргэн Дорнод аймагт орж ирж, 298 хүнийг гэрт нь тусгаарлаад байна.

 

ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ: 3+1

Сүүлийн 24 цагийн байдлаар 12-р байрны иргэний гэр бүлийн хүний хоёр дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарснаар Дорнод аймагт батлагдсан халдварын тохиолдлын тоо дөрөв боллоо.

Дорнод аймагт бүртгэгдсэн коронавируст халдварын өвчлөлийн 4 тохиолдол нь 3 кластераас үүдэлтэй байна.

КЛАСТЕР 1. Уул уурхайн ажиллагсадыг Дорнод аймагт хүлээн авахад зориулж тусгаарлан бэлтгэсэн байранд өрөөндөө ганцаараа тусгаарлагдаж байсан иргэн

КЛАСТЕР 2. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд буцаж ирсэн 12-р байрны иргэн, гэр бүлийн хамт

КЛАСТЕР 3. Хөлөнбуйр сумаас зөөвөрлөгдөж ирсэн Улаанбаатар хотын иргэн.

 

АЖИГЛАЛТ, ТУСГААРЛАЛТ: 

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 71 хүнийг зориулалтын бэлтгэсэн байранд,  харин хоёрдогч буюу дам хавтлын 247 иргэнийг гэрт нь тусгаарлан ажиглаж байна.

Аймгийн хэмжээнд гурван зочид буудал, хоёр дэн буудлыг чөлөөлж тусгаарлалт хийн ажиллаж байна.

Ойрын хавьтлын иргэдээс гурван удаагийн шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд зочид буудалд тусгаарлана. Харин дам хавьтлын иргэдээс хоёр удаа шинжилгээ авна.

 

ПГУ ШИНЖИЛГЭЭ:

КЛАСТЕР-1: Дорнод аймагт ирээд тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэний ойрын болон дам хавьтлын хүмүүсийн хоёр дахь удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан.

КЛАСТЕР-2: 12-р байрны оршин суугч халдвар бүртгэгдсэн иргэний гэр бүлийн гишүүний хоёр дахь шинжилгээний хариу эерэг гарсан. Тухайн байрны оршин суугч бусад иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан.

КЛАСТЕР-3: Хөлөнбуйр сумаас зөөвөрлөгдөн халдвартай хүний ойрын хавьтлын 24 иргэнийг тусгаарласан. Одоогийн байдлаар Шуурхай арга хэмжээний бүлэг Хөлөнбуйр суманд очиж, хавьтал тогтоон шинжилгээ авч байнагэсэн мэдээллийг Аймгийн Онцгой комиссоос өглөө.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Яах аргагүй хажууд ороод ирлээ шүү энэ корона. Хөл хорио гэж үлгэн салган байхаар хорьсон шиг хориод гэр гэртээ баймаар байх юм даа

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*