Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн Прокуророос Цагдаагийн газарт шаардлага хүргүүлжээ

Дорнод аймгийн Прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас бусад захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх, эрх бүхий албан тушаалтнуудаас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль, тогтоомжид хэрхэн нийцэж байгааг I-III дугаар улирлын байдлаар шалгалаа.
Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 35 эрх бүхий албан тушаалтны шалгасан 2732 материалыг татаж, захиргааны шийтгэвэр ногдуулсан шийдвэр, материал нэг бүрийг хянаж, судалгаа гаргаж, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч ажилласан байна.
Шалгалтанд хамрагдсан 2732 материалаас Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан “Танхайрах” зөрчил 2498 буюу нийт зөрчлийн 91 хувийг эзэлж байна. Харин “Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх, цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгөх” зөрчил 97, “Бусдын эд хөрөнгө ашиглан шамшигдуулах” зөрчил 21, “Төрийн төлөөлөгчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх” зөрчлөөр 51 иргэнд тус бүр захиргааны шийтгэл ногдуулсан байх ба Архидан согтуурахтай тэмцэх хуулиар 44, Тамхины хяналтын хуулиар 11, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар 10 иргэнд тус тус захиргааны торгох шийтгэл ногдуулжээ.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийг дүгнэхэд эрх бүхий албан тушаалтнуудаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулдаггүй, хуулийг буруу хэрэглэдэг, хуулинд заасан эрхийг тайлбарлан өгдөггүй, зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэж баримтжуулдаг зэрэг зөрчлүүд гарсан.
Шалгалтын дүнг Аймгийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд шалгалтаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулахаар Цагдаагийн газарт прокурорын шаардлага хүргүүлж, дахин энэ төрлийн алдаа зөрчил гаргуулахгүй байх талаар шалгалтын дүнг эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулж, сургалт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*