Дорнод аймгийн мэдээллийн сайт

Цагдаагийн байгууллага Б.Батчулууныг шалгаж эхэлжээ

17091

Дуучин С.Сэрчмаа, Б.Батчулуун нар замын түгжрэлд онигоо ярьж байгаа нэрийн дор садар самуун, хүчирхийллийн тухай ярьж, энэ нь олны дургүйцлийг маш их хүргээд байгаа билээ. Сошиалаар хүчирхийлэгч нарыг бойкотлох аян ч өрнөөд байна.

Тэгвэл уг асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаад эхэлжээ. Харин Б.Батчулууны хувьд онигоо л ярьсан ш дээ, сүртэй юм бэ гэдгээр хэргээс зайлсхийж байгаа аж. Б.Батчулууны ярьсан зохион байгуулалттай хүчирхийллийн хэрэгт хохирсон хохирогчийг цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Цагдаагийн байгууллагаас хохирогчтой холбоотой бүх талын мэдээллийг нууцлах аж. Энэ мэт дам хүчирхийллийн хохирогч болсон иргэдийг цагдаагийн байгууллагад хандахыг уриалж байна. Бид хүчирхийллийг нууж дарагдуулснаар улам өөгшүүлж, цаашид үргэлжлүүлэн үйлдэх сэдлийг өгдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.

ХУУЛИЙН ЗААЛТ : Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах чадваргүй болсоныг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*