Дорнод аймгийн мэдээллийн сайт

Х.Болорчулуун: Хуулиа хэрэгжүүлж, Чойбалсан, Ховд, Даланзадгад, Эрдэнэтийг бүсийн төв болгоё

170077851_530396241682050_8704476131610565283_n

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун иргэдийн шилжилт хөдөлгөөн, бүсчилсэн хөгжлийн асуудлаар өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр:

Өчигдөр УБ хотын нэг захаас нөгөө рүү явах гэж бараг арван цаг зарцууллаа, бөглөрөл арай дэндлээ гэж ам уралдан ярьцгаалаа.
169315465_748428202528237_2940737324680281946_n

Ингэх нь ч аргагүй юм. Монгол Улсын хөрөнгө оруулалт, төсөв мөнгөний бодлого, татвар хураалт хуваарилалт тэр чигээрээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социализм л гэсэн үг. УИХ болон ЗГ дээр нь захын аймгийн сум багийн барилга ярьж, хөгжүүлж шийдвэрлэх гэж мунгинана.

Орон нутгийнхан, удирдлага нь ч бэлэнчлэх сэтгэлгээнд автаж дээшээ харж ангалзах ангаахай мэт амьдрана. Хөрөнгө мөнгөний төвлөрөл урсгалаа дагаад амьдрахын эрхэнд хүмүүст төв рүү тэмүүлэх хүч үйлчилж, дөрвөн уулынхаа дунд багтаж ядан түлхэлцэн шаагилдана.

Энэ байдлаасаа гарахын тулд арваад жилийн өмнө хэлэлцэж батлаад мартагнасан БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХУУЛИЙГ бодит ажил болгон зоригтой хэрэгжүүлье.
Зүүн, Баруун, Өмнөд, Умард бүс болгон бие даасан статустайгаар хөгжил цэцэглэлтээр нь өрсөлдүүлэн хөгжүүлье.

Бүсийн төвийн захирагч нь ЗГ-ын гишүүн бөгөөд бие даасан бүрэн эрх үүргийг хүлээн ажиллана.
Бүсийн удирдлага нь хөрөнгө мөнгө, татварын хураалт, хуваарилалт болон ХАА, хот тосгон, зам барилгын өвөрмөц хөгжлийн төлөвлөлт, эрүүл мэнд, боловсрол, их дээд сургуулийн төвлөрөл, ашигт малтмалын лиценз олголт, байгаль орчны хамгаалалт, хэрэгжүүлэлтэд хяналт тавих зэрэг нийгмийн салбаруудын олон олон асуудлуудыг бие даан шийдвэрлэж хөгжүүлнэ.Ингэж чадаж гэмээнэ төв рүү тэмүүлэх их нүүдэл зогсож, төсвийн данхайсан үргүй зардал арилж, ардчилал чөлөөт нийгмийг амжилттай хөгжүүлж байгаа хөгжингүй орнуудын жишгээр УЛС ОРОН маань хөгжин цэцэглэх болно.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    Энэ гэж нэг улаан хацарласан луйварчин хулгайч шударга ёс ярина дүү нар нь гэж дандаа хууль бус зүйл хийнэ. Дорнод хөгжөөгүй, энэ луйварчны бизнес нь цэцэглээд байгааг Дорнодчууд мэдсээр байж дуугай л байх юм…Бадамсүрэн эн муу 2 хулгайч Дорнодыг самарч дууслаа. ИТХуралд дан бодовсролгүй ченж хулгайч нараар дүүрчихсэн. Дорнод дампуурч дууслаа

    гэж айлдав.
    • Зочин гуай өгүүлрүүн:

      Монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүн шүү. Энэ х хуралд зөв юмны төлөө явдаг гарын арван хуруунд багтах хэдхэн л хүн байна. Хүний хийж бүтээснийг харах нүдгүй бол дуугүй л явах хэрэгтэй.

      гэж айлдав.
  2. zochin гуай өгүүлрүүн:

    Энэ хулгайчын компани Хэрлэн голын урсацыг өөрчлөөд ногооруулж байсныг мэдэж л байгаа байх. Энэ шутарга ёс уу хулгайчаа. Бадамсүрэн гэж писда юу дуугаралгүй өнгөрсөн биз дээ новш гэж.

    гэж айлдав.
  3. Ith гуай өгүүлрүүн:

    Badamsurengiin frakrsiihan Bolorchuluunaa uzehgui shdee. Ah duu hamaatan sadang ni yamar neg argaar zailuul geed agentlagiin darga nartaa uureg ugtsun nuguu hed ni guitsetgeel , badamiihan gesen alban tushaal avligad holbogdson avgai emee nar turiin munguur togloj, alban tushaalaar deerlehsen , trolluudaa turuus halamjaas sanhuujuulsen, eireg handlaga, dornodiin irgediig tuluvshuulne gej hhug aas mungu hulgailsan avgai l bdag

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*