Дорнод аймгийн мэдээллийн сайт

Сэргэлэн суманд айлын өвөлжөө шатжээ

2c398d0bed3f15243adc5504e808260c

Онцгой байдлын албаны сүүлийн 24 цагийн аюулт үзэгдэл, ослын шуурхай мэдээллээр Дорнод аймагт ахуйн шинжтэй гал түймрийн нэг дуудлагатай хоножээ.

Өчигдөр буюу 4-р сарын 10-ны өдөр Сэргэлэн сум. Архоолой багийн “Багануур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 82 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ малчин Н-ын өвөлжөөний саравч 14:00 цагт шатсан тухай мэдээллийг 04.10-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан.

Орон нутгийн иргэд очиход малчин Н-ын өвөлжөөний саравч, 70 ишиг, 7 тонн өвс, аргал шатаж байсныг 3 цаг 30 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын хариуцлагатай жижүүр аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дорнод аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ ой хээрийн түймрийн нэн эрсдэлтэй түвшинд байгаа тул малчид, иргэд та бүхнийг түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*