Дорнод аймгийн мэдээллийн сайт

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

169541160_2518151525158881_754634062075536173_n

2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино.

Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй.

Дараахь 14 хоногийн турш Дорнод аймагт:

  • Барааны чиглэлээс бусад хүнсний худалдаа ажиллана.
  • Дорнод аймаг анх удаа улаан түвшинд шилжиж байгаа учраас  Засгийн газраас тогтоосон “хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа” гэдэгт ямар байгууллагууд хамаарахыг тодруулсны дараа мэдээлэл өгнө.
  • Чойбалсан хотын төв замын тодорхой байршилд замын цагдаагаас хяналт тавьж ажиллана.
  • Сумдаас аймгийн төв рүү зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэвтрүүлнэ. Хэрлэн сум, Матад сумаас гарсан иргэд тухайн очсон сумандаа 7 хоногийн гэрийн тусгаарлалтын дэглэм мөрдөнө.
  • Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу вакцинжуулалтыг эрчимжүүлнэ.

Аймгийн Онцгой комиссын мэдээлэл ҮЗЭХ:

 

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН 4-Р ЗЭРЭГТ ЗӨВШӨӨРӨГДӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

хххх

хххх2

хххх2

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*