Дорнод аймгийн мэдээллийн сайт

Матадын шинжилгээний хариу сөрөг гарлаа

FB_IMG_1617892908347

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Матад сумын иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Мөн коронавирусийн халдвартай 2 иргэний ойрын хавьтлын иргэдээс авсан PCR шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан бөгөөд нэг орцонд амьдарч байгаа иргэдээс PCR шинжилгээг аваад байна. Эдгээр иргэдийн шинжилгээний хариуг үндэслэн дараагийн шатны арга хэмжээг төлөвлөх болно гэж Аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Ийнхүү одоогийн байдлаар Дорнод аймагт коронавируст халдварын 2 тохиолдол батлагдаад байгаа бөгөөд БОЭТ-ын Халдвартын тасагт эмчлүүлж байна. Тэдний ойрын хавьтлын иргэдээс авсан анхны шинжилгээний хариу сөрөг гарсан. Тархвар судлалын заалтын дагуу эдгээр иргэдээс 2 удаа шинжилгээ авах юм.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Болоо доо. Одоо аймгийн 2оо эдгээчихвэл эргээд ногоон бүс болох нь ээ

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*