Дорнод аймгийн мэдээллийн сайт

Алтаргана наадмыг 7-р сард зохион байгуулахаар болов

da59122b49f98123329da7518733d9da47fd3506

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын нутаг дэвсгэрт зохион байгуулах “Алтаргана” Олон улсын 14-р наадмыг зохион байгуулах урьдчилсан товыг тогтлоо.

Тус наадмыг зохион байгуулах Олон улсын хорооны өргөтгөсөн хуралдаан цахимаар боллоо.
“Алтаргана-2020” наадам өнгөрсөн жил товлогдсон байсан бөгөөд дэлхий дахинд тархсан “Ковид-19” цар тахлаас шалтгаалан нэг жилээр хойшлоод байсан юм.
Цахим хуралд БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улсын Хэнтий, Дорнод, Булган аймаг, Эрхүү мужийн Усть-Ордын Буриад бүс нутгийн засаг захиргаанаас оролцож, наадмын зохион байгуулалт, тов, үйл ажиллагаатай холбоотой хэлэлцүүлэг өрнөлөө.
Буриад зоны урлаг, соёл, спортын “Алтаргана-2020” их наадам 2021 оны долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Ага сууринд болох урьдчилсан тов гарсныг дуулгалаа. Алтаргана наадмыг зохион байгуулах хорооны дараагийн хурал ирэх тавдугаар сарын дөрөвний өдөр болох аж.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*