02.26
02.26
Хэнтий аймагт илэрсэн коронавирусний таван тохиолдлын ойрын хавьтал болсон иргэдийн тусгаарлалтын хугацаа маргааш дуусна.
Хэрлэн сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж, гэр бүлийн гишүүдтэйгээ тусгаарлалтад байгаа иргэдээс гарах хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн байгууллагын санал дүгнэлтийг авахад гуравдугаар сарын 26-ны өдрөөс буюу Чингис хотод хөл хорио тогтоосон өдрөөс тусгаарласан өдрийг тооцож, энэ сарын 9-ний өдрийг хүртэл тусгаарлалтад байх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй ч эрсдэл гарах магадлалтай гэж үзэж байна.
Коронавирусний эсрэг дархлаажуулалтыг аймгийн хэмжээнд 27 эрүүл мэндийн байгууллага 29 цэгт хийж эхэлсэн. Мөн коронавирусний халдвар авч, Хэрлэн сумын Халдвартын тасагт эмчлүүлж байсан таван иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэнийг мэдээллээ.