Дорнод аймгийн мэдээллийн сайт

Сүхбаатарын батлагдсан тохиолдол 54 боллоо

666a0d2689436b951d03703a5bc49d91

Сүхбаатар аймгийн Онцгой комисс 23:00 цагт шуурхай мэдээлэл хийлээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагч 288 иргэний давтан шинжилгээнээс долоон тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөнххаан суманд зургаа, Баруун-Уртад нэг тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 54 боллоо.

Мөннххаан сумын зургаа нь өмнөх тохиолдлуудын ойрын харьцагч, харин Баруун-Урт сумын иргэн нь дам харьцагч байжээ. Түүний тухайд гэрийн ажиглалтад байсан боловч дэглэм зөрчин гадуур маш их хөдөлгөөн хийсэн болох нь тогтоогджээ. Одоогоор мэргэжлийн байгууллагууд маршрутыг сар өдөр, цаг минуттай нь тогтоохоор ажиллаж байна.

Ийнхүү Баруун-Урт суманд өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор бүх худалдаа үйлчилгээний газруудыг хааж, зөвхөн хүргэлтийн үйлчилгээгээр хүнс, эм эмнэлгийн хэрэгслээ авахыг анхааруулав. Мөн аймаг, сумын ЗДТГ-ын 20 хүртэлх хувь, эмнэлэг, ОБГ, ЦГ-аас бусад бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*