Дорнод аймгийн мэдээллийн сайт

Ойрын хавьтлын 35 иргэний ПГУ шинжилгээний хариу сөрөг гарчээ

125156787_1115125532275988_6364862257663750209_n

ХӨСҮТ рүү явуулсан ПГУ шинжилгээний сорьцын дүнгээр Дорнод аймагт коронавируст халдварын хоёр тохиолдол албан ёсоор баталгаажаад байна. Эдгээр нь Хэрлэн суманд илэрсэн тохиолдлууд бөгөөд Матад суманд тусгаарлагдсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэний ПГУ шинжилгээний хариу маргааш гарах юм байна.

Эхний тохиолдлын ойрын хавьтлын 28, хоёр дахь тохиолдлын ойрын хавьтлын 7 хүнээс ПГУ шинжилгээ авахад бүгд сөрөг хариу гарсан байна. Эдгээр иргэдийг 7 хоног тусгаарлаж, тусгаарлалтын хугацаанд 2 удаа шинжилгээ авах юм байна. Мөн дам хавьтлын иргэдийг гэр гэрт нь ажиглаж байгаа тухай Аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Харин Матад суманд тусгаарлагдсан иргэнийг ойрын хавьтлын 5 хүнтэй нь хамт тусгаарлаад байна.

Коронавируст халдвараар өвчилсөн хоёр хүний нэг нь төрийн албан хаагч бөгөөд олон хүүхэдтэй гэр бүл аж. Харин эмнэлэг, сургууль зэрэг олон нийтийн газруудаар явсан нь тогтоогдоогүй байна.

Улаанбаатараас ирээд тусгаарлагдаж байсан халдвартай иргэн тусгаарлалтын дэглэм зөрчиж гэрээс гараагүй. Харин гэр бүлийн гишүүн нь тусгаарлалтын хугацаанд дэлгүүр, худалдааны газар болон эмнэлэгт хүн эргэсэн зэрэг тохиолдол гарсан байна. Тухайн иргэний ПГУ шинжилгээний эхний хариу сөрөг гараад байгаа аж.

Хоёр өвчтөнийг БОЭТ-д эмчлэхээр болсон. Нэг нь Улаанбаатар хотын харьяат бөгөөд өөрөө хүсвэл нийслэлд хүргэж эмчлэх боломжтой гэлээ.

НИЙТЭЭР МӨРДӨЖ БУЙ ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ:

Аймгийн төв Хэрлэн сумыг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20.00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын Шар түвшинд шилжүүлж Чойбалсан хотын төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, орох хөдөлгөөнийг хяналттайгаар нэвтрүүлэхтэй холбогдуулан хөдөлгөөнд хяналт тавих эргүүл постыг гарган ажиллаж байна.
Дээрх 8 хоногийн хугацаанд Дорнод аймгийн хэмжээнд Баасан гарагаас бусад өдөрт 10:00-20:00 цагийн хооронд 18 хувиас бага спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрсөн.
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Өвөл шагийн архи суга өссөн! Одоо мөн суга өснө! Шагчдыг дэмжээд байгаа юмуу яагаад байгаа юм!!!???

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*