Дорнод аймгийн мэдээллийн сайт

Коронавируст халдварын сэжигтэй гурван тохиолдол илэрлээ

Screen Shot 2021-04-06 at 19.35.18

Аймгийн Онцгой комисс дөнгөж сая (2021.04.06-ны 19.00) коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

  • Хавдар судлалын үндэсний төвд 13б маягтаар мэс заслын хагалгаанд орж ирсэн иргэн гэрийн тусгаарлалтад байх хугацаанд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ. Тухайн иргэн хоёулаа Улаанбаатараас ирсэн бөгөөд гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчиж, гадуур гарсан байж болзошгүй байна. Ойрын хавьтлын 6 хүнийг өөртэй нь цуг тусгаарлаж байна. Дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна.
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэн Матад суманд зөвшөөрөлгүй ирж, ямар нэгэн байдлаар тусгаарлагдалгүй нийгмийн харилцаанд оролцож явсан байна. Энэ иргэн өнөөдөр л гэхэд айлд ямаа самнаж байсан аж. Уг иргэнийг албадан тусгаарлах арга хэмжээ авсан. Хэрэв энэ асуудал хурцадвал Матад сум өндөр эрсдэлтэй байдалд хүрээд байна.
  • Уул уурхайн ээлжээр ажиллагсадад тусгайлан бэлтгэсэн байранд тусгаарлагдаж байсан иргэнээс шинжилгээний хариу эерэг гарлаа. Одоогийн байдлаар түүнийг хэн нэгэнтэй уулзсан, хавьтал болсон талаар мэдээлэл тогтоогдоогүй байна. Тусгаарлагдах байранд 7 дахь хоногтоо байж байгаад давтан шинжилгээгээр эерэг гарсан байна.

Эрүүл мэнд, тагнуулын байгууллагын холбогдох албан тушаалтнууд халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн иргэдийн маршрутыг тогтоохоор ажиллаж байна.

Сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан:

  • Хэрлэн сумын 1-р багийн Цэнхэр буюу Илч хорооллын нэг байрыг тусгаарлалтад авсан. Уг байранд магадлалтай тохиолдлын нэг хавьтал оршин суудаг байна.
  • Хэрлэн сумын 9-р багийн 12-р байрны 3-р орцонд магадлалтай тохиолдол илэрсэн тул орцыг бүхэлд нь тусгаарлалтад авлаа. Уг орцонд гарсан тохиодлын эцсийн хариу ХӨСҮТ-ээс баталгаажиж ирэх хүртэл орцноос хүн гаргахгүй, ажил албаа тараад гэртээ ирж байгаа хүмүүсийг оруулах боломжтой юм байна.

167391799_3718574294935887_8349252835623374133_n

ПГУ шинжилгээний сорьцуудыг баталгаажуулахаар ХӨСҮТ рүү илгээжээ. Журмын дагуу сорьц эерэг баталгаажвал коронавируст халдвар бүртгэгдлээ гэж үзэх аж.

Иймээс аймгийн төв Хэрлэн сум болон Матад сумдыг гамшгийн эрсдлийн шар түвшинд шилжүүллээ. Уг хоёр суманд Засгийн газраас баталсан шар түвшинд хориглох үйл ажиллагааны журмыг мөрдөнө. Хот сум хооронд орох, гарах хөдөлгөөнийг хаахын зэрэгцээ ЕБС-ын үйл ажиллагааг 14 хоногоор хязгаарлаж байна. Мөн худалдааны байгууллагууд  10-20 цагийн хооронд зөвхөн пиво, дарсаар үйлчлэх журам тогтоолоо.

167274298_2920374451508070_4749177494326225896_n

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*