Дорнод аймгийн мэдээллийн сайт

Иргэн А-ийн шинжилгээний баталгаажсан хариу өнөө орой гарна

168639730_2921464698065712_4971405003705425505_n

Өнөө өглөө ЭМЯ-ны мэдээллээр Дорнод аймагт коронавируст халдвар бүртгэгдсэн эсэхийг албан ёсоор зарлаагүй тул Дорнодод коронавируст халдвар гараагүй, эсвэл шинжилгээний хариу сөрөг гарсан гэх мэтээр олон нийтийн сүлжээнд иргэд төрөл бүрийн байр суурь илэрхийлж байна. Тэгвэл энэ талаар Аймгийн Онцгой комисс дараахь тайлбарыг өгч байна.

Цагаан-Овоо суманд албадан тусгаарлагдаад байсан иргэн А-гийн ПГУ шинжилгээний хариу эерэг гарч, ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид сорьцыг баталгаажуулахаар илгээгээд байна. Өнөөдөр /2021.04.05/ орой баталгаажсан хариу гарна.
Иймд иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагын баттай эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч, цуурхал ярианд автахгүй байхыг уриалж байна гэжээ.
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*