Дорнод аймгийн мэдээллийн сайт

Сэргэлэн суманд 2-р хавьтлын 66 хүнийг олж тогтоов

168100029_868223853741963_1863572507322057265_n

Сэргэлэн суманд ажиллаж буй Эргүүл хяналтын гурван постоор Баяндун сумын зөвшөөрөлтэй дамжин өнгөрөх болон Сэргэлэн сумын хөдөө багийн малчин өрхүүд гээд нийт 35 тээврийн хэрэгслээр 62 иргэн нэвтэрч гарсныг тогтоожээ.

Сумын төвийн хүнсний 4 дэлгүүрээр сумын төвийн болон хөдөө багийн малчин өрхийн давхардсан тоогоор 112 иргэн, Шатахуун түгээх станцаар-16 машин, 1 мотоцикл, ЭМТөвөөр-7 хүн тус тус үйлчлүүлсэн байна.

Эрүүл мэндийн төвийн шуурхай хариу арга хэмжээний багийн тандалт судалгаагаар Өмнөговь аймгаас зөвшөөрөлгүй ирсэн иргэн А-ын ойрын хавьтал 4 иргэн байна. Энэхүү 4 иргэний ойрын хавьтлыг судалж үзэхэд давхардсан тоогоор 92 давхардаагүй тоогоор 66 хүнийг олж тогтоогоод байна.
 Тусгаарлах байр
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг түшиглэн дотоод нөөц боломжид тулгуурлан 30 ортой тусгаарлах байр бэлтгэхээр болов.
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*