Дорнод аймгийн мэдээллийн сайт

Галзуугийн голомт дахь малыг вакцинжуулж дууслаа

60684b63f3c7f

Сэргэлэн сумын нэгдүгээр багийн нутаг, сумын төвөөс 20 км-т хаваржиж буй малчны хоёр ямаа галзуу өвчнөөр өвчилжээ. Тиймээс өвчний голомтод байгаа таван малчин өрхийн 972 толгой малыг яаралтай вакцинжуулж байна. Тус нэгдүгээр багийн хэмжээнд 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна.
Мөн Халх гол сумын Ялалт багийн нутагт 10 гаруй үхэрт шүлхийн шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлан ажиглаж байна гэж мэдээлэв. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа учир ойр орчимд байгаа 20 гаруй айлын гурван мянга гаруй толгой малын вакцинжуулалтын ажлыг эхлүүлжээ.

МОНЦАМЭ ДОРНОД
Д.Дэлгэрмаа

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*