Дорнод аймгийн мэдээллийн сайт

Сэргэлэн сум: Хавьтал болсон иргэдээс шинжилгээ авч өнөө шөнөдөө аймаг руу хүргүүлнэ

FB_IMG_1617523887311

Өмнөговь аймгийн харъяат иргэн А нь Өмнөговь аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, 2021.03.27 – ны өдөр Дорнод аймгийн Баяндун Сэргэлэн сумаар дамжин улмаар тус сумын 1-р багийн зарим иргэдтэй уулзсан гэсэн өгүүлэмжтэй Цагаан Овоо суманд албадан тусаарлагдсан ба тус иргэний ПГУ-ын шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан сумын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд цаг алдалгүй тандалт судалгаа хийх,ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна.

Сумын онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1. Сумын ЭМТ –ийн тандалтын баг ойрын хавьтал болсон иргэдээс ПГУ –ын шинжилгээ яаралтай авч сорьцыг шөнөдөө аймаг руу хүргэх

2. Сумын төвийн нутаг дэвсгэрт 3 байнгын пост, 2 хөдөлгөөнт эргүүлийг 2021.04.03 – аас эхлэн ажиллуулах

3. Албан байгууллага аж ахуйн нэгж бүр “QR” код байршуулан ажилтан албан хаагч, үйлчлүүлсэн иргэдийг бүртгэх

4. Сумын төвийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнийг 00.00 цагаас 07.00 цагийн хооронд хязгаарлах

5. Сумаас гарах, орох хөдөлгөөнийг эмнэлэг, хүнсний худалдаа, түлш шатахуунаас бусад чиглэлд 7 хоногийн хугацаанд хязгаарлах

6. Хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц өглөө 09.00 цагаас 17.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх ( гүйлгээг бэлэн бусаар хийх )

7. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021.04.05-04.12 –ны хооронд түр зогсоох

8. Иргэд хувийн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах

Жич: Үргэлжлүүлэн Сумын онцгой комиссын хурлаас гарах бусад шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно гэж  СЭРГЭЛЭН СУМЫН ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЛЭЭ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*