Дорнод аймгийн мэдээллийн сайт

Баяндун суманд 2-р хавьтлын 65 иргэнийг тогтоогоод байна

FB_IMG_1617523451687

БАЯНДУН СУМЫГ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ БУЮУ УЛААН ТҮВШИНД ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

Хурдан морь сонирхох зорилгоор Өмнөговь аймгаас Дорнод аймаг руу постгүй газраар нэвтэрсэн иргэн А-гийн PCR-ийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан түүний явсан маршрут, уулзсан иргэдийг тодруулах ажил үргэлжилж байна.

Баяндун суманд иргэн А нь 03 дугаар сарын 28-ны өдөр ирсэн бөгөөд тус сумын Хайрхан багийн 2 малчныхаар орж хурдан адуу сонирхсон байна. Хайрхан багаас сумын төв рүү орж ШТС-аар үйлчлүүлсэн. Түүнтэй 1-р хавьтагч болох 2 малчин өрхийн 12 иргэнийг гэрт нь тусгаарлан хяналт тавин ажиллаж байна. Одоогоор 2-р хавьтагч 65 тодруулаад байна. ШТС-ын түгээгч Ө нь 4-р сарын 2-нд ээлжээс бууж аймгийн төв рүү явсан бөгөөд өнөөдөр тухайн түгээгч гэрийн тусгаарлалтанд байна.

Нэгдүгээр хавьтагчийн 12 иргэн нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хаан банк, Төрийн банк, Ганга дэлгүүр, Их зөөрьт дэлгүүрээр үйлчүүлсэн. Уг өдөр дээрх газруудаар үйлчлүүлсэн иргэд сумын Онцгой комссын дэргэдэх Тандалт судалгааны багт бүртгүүлж /утас: 99056780, 99012945/ айж сандралгүй тайван байж өөрийгөө ажиглаж, гэрээс гарахгүй, хүнтэй уулзахгүй, гэртээ хүн урихгүй, гэрийн тусгаарлалтын дэглэмээ барихыг анхааруулж байна гэж БАЯНДУН СУМЫН ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЛЭЭ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    Badamsuren gazriin naimaachin ajilaa ugwul taarna hugiin nowsh. Hujaa naraas awilga awaad surtsan yaj gemgui tsarailaad yawaad bainaa.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*