Дорнод аймгийн мэдээллийн сайт

Хот хоорондын тасалбарыг зөвхөн цахимаар захиална

603b640f62009.jpeg

Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд хот хоорондын нийтийн тээврийн тасалбарыг зөвхөн цахимаар захиалах талаар мэдэгдэж байна. Онлайн захиалгын программ нь “Гэрэгэ” системстэй холбогдох тул ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой аж. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй юм байна.

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ “COVID-19″-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн хугацаанд 5 удаагийн хязгаарлалтад ороод байсан юм. Харин энэ оны 3 дугаар сараас эхлэн хэвийн горимдоо орохоор бэлтгэлээ хангажээ. АТҮТ-тэй гэрээтэй 61 ААН-ийн автобус 67 чиглэлд зорчигч тээвэрлэдэг байна. Дээрх байгууллага, ААН-үүд тээврийн хэрэгслээ техникийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үзлэг оношилгоонд оруулж, халдвараас сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгээд байна. Албан ёсны шийдвэр гараагүй ч бэлэн байдлаа хангаж, хот хоорондын нийтийн тээвэр зорчиход бэлэн гэдгийг АТҮТ-ийн Зорчигч тээврийн албанаас мэдээлж байна.

Дорнод аймгийн Авто тээврийн төв хот хоорондын нийтийн тээврийн цагийн хуваарийг өөрчилж, үндсэн цагийн хуваариар өдөр бүр 08.00-13.00, 18.00 цагт зорчдог байсан бол одоо халдвараас сэргийлж, өдөрт 1 удаа, оройн 18.00 цагт Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд богиносгосон цагаар явж байхаар болжээ. Энэ чиглэлд таван ААН-ийн 40 орчим автобус зорчдог байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*