Дорнод аймгийн мэдээллийн сайт

БОЭТ-ийн Дотрын тасгийг танилцуулж байна

h

1926 оноос өнөөг хүртэлх 95 жилийн түүхтэй Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дотрын тасаг зүүн бүсийн хүн амд дотрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технологи нотолгоонд суурилан ур чадварын өндөр түвшинд чанартай хүртээмжтэй ёс зүйтэй хөнгөн шуурхай үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Дотрын тасаг нь 10 их эмч, 12 сувилагч, 2 туслах сувилагч, 4 асрагч, амбулаторийн болон дилаиз эмчилгээний 6 сувилагч, нийт 38 ажилтантай. Эдгээрийн 2 эмч нь мрэгжлийн зэрэгтэй докторант бол нэг эмч магистр, мөн тус бүр нэг эмч зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй, 2 эмч нь ахлах зэрэгтэй. Мөн ахлах зэрэгтэй 5 сувилагч ажиллаж байна.

 

 

Сүүлийн жилүүдэд эмч ажилтнуудын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд тогтмол анхаарч, 5 эмч зүрх судасны эмгэгээр, 2 эмч бөөр, шээс ялгаруулах эмгэгээр, 3 эмч хоол боловсруулах эмгэгээр, түүнчлэн дотоод шүүрлийн эмгэг болон настан судлалаар тус тус нэг эмч мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж нарийн мэргэшсэн байна.

Дотрын тасаг сүүлийн нэг жилийн хугацаанд 1620 хүнд стационараар, 20100 хүнд амбулаториор үйлчилсний зэрэгцээ, урьдчилан сэргийлэх үзлэгийг 4100 хүнд хийсэн байна. Мөн хөдөө сумдын хүн амд дотрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн бөгөөд үүнд 2020 онд 1200 гаруй хүн хамрагдсаныг онцлон дурдаж байлаа.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*