Дорнод аймгийн мэдээллийн сайт

Ононгийн Зүрхэн арал

zurkhen_aral

Байрлал: Баян-Уул сум
Хэв шинж: Нугын
Талбайн хэмжээ: Ус цуглуулах талбай нь 94,010 км².
Үзмэрийн онцлог: Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон мөрний “Таван салаа” хэмээх өвөрмөц нэгэн тогтоц бүхий газар бий. Ульхан уулын зүүн доохонд голын ус салаалан тохойрч их голдоо эргэн нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг хожмоо олон хүн “Онон мөрний Зүрхэн арал” хэмээн нэрлэж заншжээ.
Эртний түүх домогт Ульхан уулыг ороон урссан энэхэн тохойг Ононгийн таван салаа хэмээн нэрлэсэн нь ёстой л нүдээ олсон ажээ. Үнэхээр л дуунд өгүүлдэг аралтай тохойдоо умбасан алтанхан Онон энд угалз хээ мэт мушгиран, хөврөн урсана.
Сонирхолтой мэдээлэл хүргэхэд, Дэлхий дээр зүрхэн хэлбэртэй томоохон 21 арал байдгийн нэг нь Онон голын Зүрхэн арал юм байна.
Онон гол нь Монгол улсын Хэнтийн нуруунаас эх авдаг, Хар мөрний нэгэн салаа гол юм. Ус цуглуулах талбай нь 94,010 км².
Зүүн хойд зүгийг чиглэн Монголын нутгаар 298 км зам туулж, Оросын Холбооны Улсын хилийг давж, Сибирийн Өвөр Байгалын хязгаарын нутгаар дайрна. 445 км Монголын нутгаар урсах бөгөөд нийт 818 км урсаад, Ингода голтой нийлж Шилка голыг үүсгэнэ.
Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан Онон голын дээд бие дэх Дэлүүн Болдогт төрсөн гэгддэг бөгөөд 1206 онд түүнийг их хаанд өргөмжлөх Их Хуралдай ч бас Онон голын хөвөөнд болжээ.
Онон голын ус нь 10 сарын сүүлээс зайртаж 11 сарын 2-р хагаст хадаалж, 150-170 хоног мөсөөр хучигдана. Мөсний дундаж зузаан 1.2-1.5 м хүрнэ. Урсгал хурдтай уулын гол учраас намрын зайр харьцангуй олон хоног (14-25) үргэлжилнэ. 4 сар гарч дулаарангуут голын мөс гэсч цөн түрэвч уулын цас хайлж хаврын үер буух тул төдий л удаан үргэлжлэхгүй цэлмэнэ.
Онон-Шилка-Хар мөрөн нь уртаараа (818км + 560км + 2874км) дэлхийд эхний 10-т ордог.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*