Дорнод аймгийн мэдээллийн сайт

Үзэсгэлэн худалдаа, жагсаал цуглаан, спортын арга хэмжээ хязгаарлалттай

143898509_2875570019321847_4045026002883179123_o
Аймгийн Онцгой комиссын 2021.02.23-ны өдрийн 18 дугаар хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолоор баталсан журамд зааснаар Дорнод аймаг нь ногоон түвшинд хамаарч байгаа, коронавируст халдвар илрээгүй бүс нутаг учраас
✅Бүх шатны боловсролын байгууллагаас бусад бүх хуулийн этгээд, төрийн байгууллагууд халдвараас хамгаалах дэглэмийг чанд сахин үйл ажиллагаагаа явуулна.
✅Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нь зөвшөөрсөн тохиолдолд БШУ-ны сайдын тушаалаар баталсан зааврыг мөрдөн сургууль дээр давтлага хийх боломжтой.
✅Өмнө нь үйл ажиллагаа нь хязгаарлалттай байсан хурал цуглаан, хурим найр, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, сүм хийд, саун, буфет хоолны газар, баар, цэнгээний газар, караоке, цахим болон билльярд тоглоомын газрын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нь COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах дэглэмийг чанд мөрдөн, тухайн чиглэлийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг хангасны дагуу ажил, үйлчилгээгээ явуулах боломжтой.
✅Үзэсгэлэн худалдаа, жагсаал цуглаан, спортын арга хэмжээ тус тус хязгаарлалттай.
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*