Дорнод аймгийн мэдээллийн сайт

Д.Анар нарын дөрвөн бөх бооцоотой халз барилдана

602b6aa231439.jpeg-1

Коронавируст халдварын нөхцөл байдлаас үүдэн Үндэсний бөхийн сар шинийн барилдааныг цуцалсан. Тэгвэл бөх сонирхогчдод дуулгахад дөрвөн бөх халз барилдаан хийхээр болсон байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын аварга Э.Оюунболд, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын заан М.Бадарч, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын харцага Д.Анар нар барилдана . Уг бооцоот барилдааны шагналын сан 15 сая төгрөг байх бөгөөд барилдаан мэдээж үзэгчгүй болох юм байна. Дөрвөн бөх Үндэсний бөх, жүдо, Өвөрмонгол гэсэн гурван төрлөөр  тойргоор барилдана. Ялсан бөх нь бооцооны мөнгөө сайн үйлсийн аянд зориулах юм.

Барилдаан ирэх сарын эхний долоо хоногт болох бөгөөд “Малчин” телевиз орон даяар шууд дамжуулах бэлдэж байгаа аж.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*