Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Манжуурын замд гарсан ослын шүүх хурал болжээ

Энэ оны зургадугаар сард Дорнод аймагтай хил залгаа оршдог БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошууны төв Алтан-Эмээлээс Манжуур хотын чиглэлд Дашмаг тосгоны ойролцоох зам дээр осол гарч хоёр хүний амь нас эрсэдсэн билээ. Тус хэргийн шүүх хурал ӨМӨЗО-ны Шинэ Барга баруун хошуунд энэ сарын 22-нд болжээ.

Хэдийгээр шүүх хурал болсон ч хариу нь 10 хоногийн дараа гарахаар болсон байна. Уг хэргийн хохирогчоор Монгол Улсын иргэн Э-гийн ар гэрийнхэн очоод иржээ. Хэргийг нэг мөр шийдээгүйд тэд сэтгэл дундуур байгаа тухайгаа бидэнд ярьж байлаа. Энэ ослын улмаас Монгол Улсын нэг иргэн, БНХАУ-ын нэг иргэн нас барсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар манай монгол иргэд Истана машинтай явж байтал Хятадын дугаартай жип машин гэнэтхэн урсгал сөрж орж ирээд мөргөсөн аж. Монгол иргэдийг мөргөсөн Хятад жолооч нас барсан учир хэрэг хариуцах эзэнгүй болоод байгаа юм байна.

Дорнод сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. зөвлөгч гуай өгүүлрүүн:

    хятадын засгийн ордон нь хариуцна

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*