Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БОЭТ: Жилд 450 согтуу хүн эмнэлгээр үйлчлүүлжээ

Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах буюу Яаралтай түргэн тусламжийн тасаг энэ онд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 450 хүнд үйлчилгээ үзүүлжээ.

“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулинд  өөрчлөлт орсноор 2014 оны 10 дугаар сараас эхлэн Эрүүл мэндийн салбарт уг хуулийг хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг өгснөөр дээрх ажил эхэлсэн. Уг хууль хэрэгжиж эхэлснээр тус салбарт хүндрэлтэй, ээдрээтэй олон асуудал үүсч байна гэдгийг эмч, ажилчид, эмнэлгээр үйлчлүүлэгчид ярьдаг. Дээрх  иргэдийн гуравны нэг нь ямар нэгэн үйлчилгээ авах шаардлагагүй зүгээр л архи хэтрүүлсэн хүмүүс байсан тухай БОЭТ-ийн дарга Д.Должин хэлэв. Эмнэлгийн зүгээс архины гүн хордлогод орсон, даралт ихэссэн, таталтын байдалтай ирсэн согтуу хүмүүст эрүүлжүүлэх эмчилгээг хийдэг юм  байна. Эмнэлгийн эмч, сувилагчид голдуу эмэгтэй хүмүүс учир ямар нэгэн халдлагад өртөх эрсдэл өндөр байгааг ч дурдаж байсан.  Тусламж үзүүлэхээр очсон эмч нарт биеэ үзүүлэхгүй агсам тавих, зодох, цохих зэрэг зүй бус авир гаргаж, эмч, эмнэлгийн ажилчдын биед гэмтэл учруулсан тохиолдол цөөн бус удаа гарчээ.

Мөн  архины хордлого тайлах эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт ирсэн согтуу иргэдийг эмчлэх явцад эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, танхайрах, тухайн орчноо нус, шүлс, бөөлжис зэргээр бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх бусад хэвтэн эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулах болжээ.

“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийг ахин шинэчилж архи хэтрүүлсэн иргэдийг Цагдаагийн газар хариуцах заалтыг дахин бий болгох нь зөв гэж эмч, эмнэлгийн ажилтнууд, иргэд үзэж байгаа юм.

Dornodmedia.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. ИРГЭН гуай өгүүлрүүн:

    МУУ ШҮҮ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*