Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дахин сонгуульд АН-ын нэр дэвшигчид ялжээ

10-р сарын 29-ний бямба гарагт Дорнод аймгийн дөрвөн суманд дахин сонгууль зохион байгуулж, өмнөх санал хураалтаар санал тэнцсэн нэр дэвшигчид дахин өрсөлдсөн билээ. Дахин сонгуулийн дүнд ирц хамаарахгүй бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулдаг хуультай.

Энэ удаагийн дахин сонгуулийн хэсгүүдэд АН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан байна.

Хамгийн идэвхигүй нь Баяндунгийн 3-р баг байв

Баяндун сумын 3-р багийн дахин сонгуульд 47 сонгогч оролцжээ. Ингээд АН-аас нэр дэвшигч С.Мөнхбатад 26 сонгогч, МАН-аас нэр дэвшигч М.Мөнхзоригт 21 сонгогч саналаа өгч, АН-ын нэр дэвшигчийн ялалтаар өндөрлөсөн байна. Сумын нийт дүнгээр  МАН 8, АН 5, ИЗНН 5, Бие даагч 3 суудал авчсан тул аль нэг нам хүчин үнэмлэхүй олонх болж чадсангүй.

Дашрамд сонирхуулахад тус баг дээр 19-ний өдрийн санал хураалтад 232 сонгогч оролцож байсан бол дахин сонгуулийн ирц ердөө 20 орчим хувь болсон байна. Өдгөө сумын засаг даргаар нэр дэвшээд буй Х.Хүрэлчулуун тус багаас 124 сонгогчийн саналаар 1-р бичигдсэн бол дахин сонгуулиар өрсөлдсөн С.Мөнхбат, М.Мөнхзориг нар тус бүр 87 санал авч 4-р байрт тэнцээд байжээ.

Баян-Уулчууд дахин сонгуульдаа идэвхитэй оролцов

Дорнод аймагт хүн амын тоогоор 2-т бичигддэг тус сумын 4-р багт дахин сонгууль явуулахад нийт 352 сонгогч ирж оролцжээ. 10-р сарын 19-ний санал хураалтад 4-р багийн 388 сонгогч оролцож байсан бол 90 гаруй хувь нь дахин ирсэн гэсэн үг.

Ингээд АН-аас нэр дэвшигч Д.Оюунчимэгийн төлөө 183 сонгогч, МАН-аас нэр дэвшигч Г.Цоодолын төлөө 169 сонгогч санал өгсөн байна. Тэд өмнө нь тус бүр 186 саналаар тэнцээд байжээ. Сумын нийт дүнгээр МАН 16, АН 5 суудал авлаа.

Хөлөнбуйр сум

Хөлөнбуйрын 1-р багийнхан дахин сонгуульдаа идэвхитэй оролцлоо. 10-р сарын 19-ний өдөр тус багийн 284 сонгогч саналаа өгсөн бол 29-ний дахин сонгуульд 230 сонгогч иржээ. Санал хураалтын дүнгээр АН-ын нэр дэвшигч Б.Доржид 138, МАН-ын нэр дэвшигч О.Дэлгэрмэндэд 91 сонгогч саналаа өгчээ. Хоёр нэр дэвшигч өмнө тус бүр 140 саналаар тэнцсэн юм.

Сумын нийт дүнгээр МАН 15, АН 5 суудал авсан байна.

Чулуунхороотчууд дахин сонгуульд бүр олуулаа ирж оролцжээ

Чулуунхороот сумын ИТХ-д хоёр намын хүчний харьцаа тэнцээд байсан. Энэ харьцааг өнгөрсөн бямба гарагт 1-р багт явуулсан дахин сонгуулийн дүн өөрчилж өгчээ.

Чулуунхороотчууд дахин сонгуульдаа өмнөх сонгуулиас ч илүү идэвхитэй оролцсон байна. Тодруулбал 10-р сарын 19-ний сонгуулиар 1-р багийн 280 сонгогч ирсэн бол дахин сонгуулиар 334 сонгогч ирж саналаа өгчээ.

Санал хураалтын дүнгээр АН-ын Б.Гарамхандад 177 сонгогч, МАН-ын Б.Болормаад 156 сонгогч саналаа өгсөн байна. Харин 1 ширхэг саналын хуудсан дээр тэмдэглэгээ хийгдээгүй тул хүчингүйд тооцсон аж.

Ингээд Чулуунхороот сумын ИТХ-д АН нэг суудлаар илүүрхэж, АН-8: МАН-7 суудалтай боллоо.

Дорнод аймгийн ИТХ-ын сонгуулиар нам хүчний авсан суудлын тооны харьцааг танилцуулъя.

Д/д

Сумын нэр

Мандатын тоо

Суудлын тоо

Дахин санал хураалт

МАН

АН

ИЗ

Бие даагч

1

Хэрлэн

31

29

2

 

 

 

2

Баяндун

21

8

5

5

3

АН-1

3

Баянтүмэн

21

15

4

 

2

 

4

Баян-Уул

21

16

5

 

 

АН-1

5

Булган

15

9

6

 

 

 

6

Гурванзагал

15

2

13

 

 

 

7

Дашбалбар

21

5

14

 

2

 

8

Матад

21

11

8

 

2

 

9

Сэргэлэн

15

11

1

 

 

 

10

Халхгол

21

15

5

 

1

 

11

Хөлөнбуйр

15

10

5

 

 

АН-1

12

Цагаан-Овоо

21

16

5

 

 

 

13

Чойбалсан

21

21

 

 

 

 

14

Чулуунхороот

15

7

8

 

 

АН-1

Нийт

14

274

158

76

5

10

4

Бид санал хураалтын дэлгэрэнгүй дүнг танилцуулахаар бэлтгэж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*