Дорнод аймгийн мэдээллийн сайт

Шилдэг илтгэгч багш Б.Нарантуяа улсад өрсөлдөнө

Сургуулийн өмнөх боловсрол олгох болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын дунд жил бүр зохиогддог “Оны шилдэг илтгэл” шалгаруулах уралдааны тэргүүн байрыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн химийн багш Б.Нарантуяа эзэлж, улсын уралдаанд орох эрхтэй боллоо.

Энэ жилийн илтгэлийг “Өнөөгийн хүүхдийн төлөвшил хандлага түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр зарлаж, хоёрдугаар шатны уралдаанд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас 11, Ерөнхий боловсролын сургуулиас 16 илтгэл ирснээс 10 илтгэлийг нээлттэй хэлэлцүүлгээр сонсч шалгаруулсан байна.

Удаах байруудыг 11-р сургуулийн А.Мөнхцэцэг, 10-р цэцэрлэгийн багш Н.Одгэрэл,Т.Эрдэнэтуяа нарын илтгэлүүд эзэлжээ.

-Боловсролын салбарын шинэчлэлийг дэмжих, багшийн хөгжлийн болон сургалтын практикт тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээний ажлын чадварыг дэмжих зорилготой зохиогддог Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдын тоо жилээс жилд өсч, чанаржиж байна гэж зохион байгуулагчид ярьж байсан.

Дорнод аймгийн тухайд дээрх уралдаанд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтны илтгэл өмнө нь улсад тэргүүлж байжээ.

Н.Мөнхсайхан, Ж.Зоригтбаатар

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*