Дорнод аймгийн мэдээллийн сайт

VIII сургуулийн “Б” корпусын засварын ажил 40%-тай байна

Хэрлэн сумын VI сургууль нь суралцагчийн тоо цөөрч, анги дүүргэлт хангалтгүйгээс үүдэн санхүүгийн алдагдалд орсон тул Хэрлэн сумын VIII сургуультай нэгтгэсэн. VI сургуулийн барилгыг VIII сургуулийн “Б” корпус буюу бага сургууль болгон ашиглуулахаар шийдвэрлэж, хичээлийн байрны стандартад тавигдах шаардлагад нийцүүлэн засварлаж байна.

IMG_0050Өнгөрөгч мягмар гарагт аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар тус хичээлийн байрны засварын ажилтай танилцлаа. Засварыг Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр тендерт шалгарсан “Баян луу” ХХК 55.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэж байна.

Одоогоор засварын ажил 40%-тай, хичээлийн 2 дугаар улирал буюу 11 дүгээр сарын 10-ны өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн захирал Л.Баттулга хэлэв.

Тус бага сургуульд 27 анги буюу 700 гаруй сурагч 14 хичээлийн танхимд 2 ээлжээр хичээллэнэ. Уг барилгын анхны зориулалт нь өөр мөн өмнөх сургуулийн менежментийн алдаанаас шалтгаалан анги, танхимууд стандарт, норм хангахгүй байсан тул зарим ангиудыг нэгтгэн томсгосноор ихэнх анги дэргэдээ давтлагын өрөөтэй болж байна. Спорт заалыг барилгатай хэт ойр, зэрэгцүүлэн барьсанаар зарим ангиуд байгалийн гэрэлтүүлэггүй  болсон. Тавигдах стандартын дагуу энэ асуудлыг шийдвэрлэж, цонхнуудыг байгалийн гэрэлтүүлэг орох талд нь шилжүүлэн засварлаж байна. Мөн дулаан, дээврийн засварыг хийхээс гадна 00, үдийн цайны өрөөг шинэчлэн тохижуулснаар бага ангийн сурагчид тав тухтай орчинд хичээллэх боломж бүрдэж байгаа талаар тус сургуулийн Сургалтын меженер Г.Анхжаргал танилцуулав.

Аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах алба

IMG_0055

IMG_0082

IMG_0042

za

IMG_0074

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Badamsuren egchteigee niilj bolovsroliinkhnoor toglojiin.

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*