Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Бахархам сайхан бүтээлч сэтгэлтэй залуучууд Дорнодод байна

Дорнод аймгийн Хэрлэн суманд нийгмийн сайн сайхны төлөө үйл хэргээ зориулсан бахархмаар сэтгэлтэй залуучууд байдаг бөгөөд тэднийг Дорнод аймгийн залуучуудын нэгдэл гэж нэрлэдэг юм. Дорнодын залуучуудын нэгдэл нь залуу хүн нийгэмд өөрөөс шалтгаалах ямар л сайн сайхан зүйлийг бий болгож болдогийг бусдад үлгэрлэж, харуулах  бүтээх хүсэл эрмэлзлэлтэй залуучуудын нэгдэл юм байна.

Тэд баахуу цай банзан гитартай уулзалт хийхээс эхлээд явган болон дугуйн аялал хийж байгаль орчноо цэвэрлэх гээд эрүүл зөв амьдралын хэвшилд залуу үеэ уриалан дуудаж энэ нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүргэж буй юм.

Дорнод аймгийн залуучуудын нэгдлийн үйл ажиллагаа үүгээр зогсохгүй. Өнгөрсөн сараас тэд Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн Т.Баттөмөрийнд шинэ байшин барих ажлыг хийж байна.

Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэн Т.Баттөмөр нь бүрэн хараагүй амьдралын түвшингээс доогуур орлоготой айл юм. Олон жил жижиг амбаарт амьдарсан бөгөөд амьдрах ая тухтай орчинтой болох мөрөөдлийг нь залуус биелүүлж өглөө.

Залуучууд facebook группээрээ дамжуулан  “Шинэ байшин, сайн үйлс -2” аяныг өрнүүлж бусдад туслах сэтгэлтэй олон олон хувь хүн, аж ахуйн нэгж компаниудын дэмжлэгтэйгээр 5:6-ийн харьцаатай байшинг бариад дуусаж байгаа юм. Дорнод аймгийн залуучуудын нэгдэл  өнгөрсөн жил “Сайн үйлс” аянгаа аймгийн ахмадын асрамжийн газрын байрыг өөрсдийн гараар засварлаж тохижуулж эхлүүлж байсан.

Дорнод аймгийн залуучуудын нэгдэл нь ямар нэгэн санхүүжилт, харьяалагдах байгууллага гэж үгүй зөвхөн нутаг орноо гэсэн сэтгэлтэй залуучуудын хүрээ юм. Тэд сайхан  Дорнод нутагтаа эрүүл энх, аз жаргалтай амьдрах хүсэлтэй Дорнод нутгийн залуус гэж өөрийсгөө тодорхойлж байна. Орон нутгаа гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй залуучуудад амжилт хүсье.

Хэрлэн сумын Иргэний танхим
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    103.57.95.230 хүний төлөө хуруугаа ч хөдөлгөж үзээгүй байж олон юм битгий яриарай атаархагч минь

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Shoudagch nar.

  3. ok гуай өгүүлрүүн:

    mundag bn

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*