Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Засгийн газрын сайд нарын хөрөнгө орлоготой танилц

АТГ-аас гаргасан Засгийн газрын сайдуудын ХОМ-ийг онцолж байна.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил жилийн орлогоо нэг тэрбум 802 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрээр “М Си Эс” холдингд 18 тэрбум 851 сая төгрөгийн зээлтэй аж.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол жилийн 267 сая төгрөгийн орлоготой. “Отгонтэнгэр” ХХК, “Солтерра Партнерз” ХХК компаниудыг эзэмшдэг ямар нэгэн зээл байхгүй хэмээн мэдүүлжээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг “Өлзий дэн” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд жилийн орлого нь 38 сая 400 мянган төгрөг аж. Тэрээр “Хаан банк” болон “Голомт” банканд нийтдээ хоёр тэрбум 600 сая төгрөгийн өртэй.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн жилийн орлого нэг тэрбум 382 сая төгрөг бөгөөд хувьдаа “Хурд хүнс” ХХК, “Хурд авто” ХХК, “Хурд групп” ХХК, “Рапид харш” ХХК, “Хаус инвест” ХХК, “Сауд гоби блейк гоулд” ХХК, “Апартмент Кей эйч” ХХК, “Говь гоё сайхан” ХХК, “Өмнийн гоё говь” ХХК, “Хурд транс” ХХК, “ДЦ-Улаанбаатар ООО” ХХК, “Хурд пропертийз” ХХК, “Эйжиложистиз Бридж” ХХК гэсэн компаниудтай.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын жилийн орлого 123 сая төгрөг бөгөөд ХОМ-тээ зээлгүй хэмээжээ.

УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж жилд 27 сая 700 мянган төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. “UB palace” “Наранцолмон трейд” “Ахмаын хүч хоршоо” ХХК, “Наранцолмон холдинг” ХХК, “Наранцолмон майнинг” ХХК, “Говь тугалга” ХХК, “Торгон хэлхээ” ХХК, “Эс Эм Айти” ХХК-иудыг эзэмшдэг бөгөөд зээлгүй хэмээжээ.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр жилийн 60 сая төгрөгийн орлоготой бөгөөд зээлгүй хэмээн мэдүүлжээ.

ХНХ-ын сайд Н.Номтойбаярын жилийн орлого 28 сая 780 мянган төгрөг бөгөөд мөн л зээлгүй хэмээн мэдүүлжээ.

Эрчим хүчний сайд П.Ганхүү ХОМ-тээ жилийн 24 сая төгрөгийн орлоготой хэмээжээ. Тэрээр “Голомт” банканд 100 сая төгрөгийн зээлтэй аж.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Монголком” ХХК”-ийг эзэмшдэг бөгөөд жилийн 172 сая 800 мянган төгрөгийн орлоготой.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын жилийн орлого дөрвөн тэрбум 60 сая төгрөг зээлгүй.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь зээлгүй, жилийн орлого нь 89 сая 500 мянган төгрөг.

Eagle.mn

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*