Дорнод аймгийн мэдээллийн сайт

Бага ангийн болон СӨБ-ын багш нарын анхааралд

Дорнод их сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд дараах мэргэжлүүдээр С буюу дипломын боловсролтой багш нарт бакалаврын зэрэг олгох эчнээ сургалтыг зохион байгуулж байна. Үүнд:Багш, бага ангийн мэргэжилтэй, мэргэжлийн индекс /D140200/ болон Сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн мэргэжилтэй, мэргэжлийн индекс /D140100/  нарын сургалт 2016 оны 11 сард элсэлтээ авч, 2017 оны 12 дугаар сард төгсгөнө. Үргэлжлэх хугацаа 1,5 жил, судлах  кредит 30

· Сургалтад хамрагдах багш нар тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас багш нарын ажлын ачааллыг харгалзан сурагчдын улирлын амралтаар сургалтыг зохион байгуулах боломжтой.

· Сургалтын төлбөр нь 1 жилийн 1.850.000 төгрөг, хагас жилийнх нь тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувиар тооцогдоно. /Дараа жилийн сургалтын төлбөрийн хагас гэсэн үг/

· Сургалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа тул энэхүү сургалт зөвхөн энэ хичээлийн жилд элсэлт авах боломжтой, дахин зохион байгуулагдахгүй болно.

Дорнод их сургуулийн сургалтын албаны Бакалаврын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Оргилтой холбогдоно уу. Утас:89305280

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*