Дорнод аймгийн мэдээллийн сайт

Эрээнцавын Д.Нямсүрэн

nyamsu_700

Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч, “Дорнын их яруу найрагч” хэмээн амьд сэрүүн ахуйдаа алдраа дуудуулсан суу билиг төгөлдөр яруу найрагч Данзангийн Нямсүрэн 1947 онд Дарьгангын хээр талд нүүдэлч-малчин-хувраг Данзангийн отгон хүү болж мэндэлжээ.

Баруун – Урт хотын 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургууль төгсөж, Сүхбаатар аймгийн Наран сум, Эрдэнэцагаан сумын дунд сургуульд багшилж байгаад цэргийн алба хааж, дараа нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн, Эрээнцав өртөөнд ажиллаж, амьдралынхаа алтан жилүүдийгЭрээнцаваар овоглож, энэ нутагт мөнхөрсөн бөлгөө.

Д.Нямсүрэн 1970-аад оны дунд үеэс эхлэлтэй Монголын уран зохиолын “Гал”, ГУНУ урсгалын анхдагчдын нэгэн тэрбээр яруу найргийн гоо зүй, ариусал, яруу найргаар төгөлдөрших, гэгээрэлд хүрэх зам мөрийг сонгосон яруу найрагч юм.

Яруу найрагч Д.Нямсүрэн “Хаврын урсгал” /1984/, “Сэтгэлийн байгаль” /1991/, “Аглагхан талаасаа” /2002/ ном тус тус хэвлүүлсэн бөгөөд “Миний шүлгийн хүүхнүүд” ном нь нас барснаас нь хойш 2004 онд хэвлэгдсэн.

МЗЭ-ийн шагнал /1991/, Эрдэм оюуны чадавхийг дэмжих “Дамдин Да Сан”-гийн шагнал /1996/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1999/, Оны шилдэг бүтээл Алтан Өд шагнал /2001/ тус тус хүртсэн бөгөөд ХХ, ХХI зууны Монголын яруу найргийн өнгө аялгуу, чиглэл хандлагыг илэрхийлж яруу найргийн сэтгэлээ, урлал туурвилын шинэ цаг үеийн бэлгэ тэмдэг, суу билиг нь болон тодорсон болой.

Та Д.Нямсүрэнгийн зохиол бүтээлээс уншихыг хүсвэл dnyamsuren.blogspot.com блогоор зочлоорой.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*