Дорнод аймгийн мэдээллийн сайт

Ажилгүй болсон 6-р сургуулийн багш нарын амьдрал бүрхэг харагдаж байна

Хичээлийн шинэ жилийн өмнөхөн аймгийн засаг даргын захирамжаар Хэрлэн сумын 6, 8-р сургуулийг нэгтгэхээр болсон. Төсөв хэмнэж, сургалтын чанар хүртээмж нэмэгдүүлэх, суралцагчдыг тойргийн сургуульд бүрэн хамруулах нэрийн дор хоёр сургуулийг нэгтгэсэн нь багш, эцэг эхчүүд, олон нийтийг хоёр талцуулаад байна.

Энэ талаар Дорнод ТВ-ийн сэтгүүлч байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Хэдэн багш нарыг маань сургуулиас нь хөөгөөд зарим нэгийг нь ажлын байргүй хоцроолоо. Үүн дээр хариуцлага хүлээх хүн нэг ч байхгүй. Багш, сурагчид, эцэг эхчүүд л хохироод үлдэх шив. Аймгийн тэргүүний сургууль, үйл ажиллагаагаа 10 жилийн турш тогтвортой явуулж, тэр хугацаанд байж боломгүй өндөр амжилтуудыг үзүүлсэн сургуулийг нэг л 9-р сарын 1-ний өдөр татан буулгах захирамж гарчих гэж. Тэгээд захирал хаачсан гэнэ үү. Ард нь үлдэж ажилгүй болж байгаа багш ажилчдаа бодох чадваргүй хувиа хоохойлж 2-р сургуульруу захирал болоод яваад өгсөн. Муу ч гэсэн нэр нүүр байна даа. Олон жил хамт ажилласан ажилчидаа бодоод хүний урманд хумсаа ч болтугай мэрээд Боловсролын газрын хаалгаар шагайсан болуу даа.

За тэгээд Боловсролын газраас өгч байгаа тайлбараар бол сургуулийн байр нь стандартын шаардлага хангахгүй юм байх. Тэгвэл Стандартын шаардлага хангахгүй барилгыг яагаад бага сургууль болгож байгаа юм бол. Барилга нь нураад унахад бага ангийн бяцхан хүүхдүүд өртөх нь эрхэм ноёдуудад хамаагүй юм болов уу. Асуулт асууж шалгаахад ярихгүй гэж зугтана, худлаа бөөрөнхийлнө. Элий балай худал хуурмаг зүйлс хийсэн гэдгээ өөрсдийн аж байдлаасаа харуулчихаж байгаа юм бишүү.

Багш нарын маань хувьд эхнээсээ цаггүй гээд ажилгүй хоцорч байна. 8-р сургуулийн эрхэмүүд “Та нарын асуудал бидэнд хамаагүй” гэсэн янзтай өөрсдийгөө цэвэрхээн аваад гарчихсан. “АЖЛЫН БАЙР ОЛЖ ӨГНӨӨ ТҮР ХЭЛ АМ ХИЙЛГҮЙ ХҮЛЭЭЖ БАЙ” гэсэн даргынхаа үгэнд итгэж суугаа багш нарын амьдрал бүрхэг л харагдаж байна.

Ахлах ангийн сурагчид нь уйлж байгаа сурагтай. Угаасаа 8-р сургуулийнхантай таарамж муутай. Зарим нэг нь тэр сургуульд явахгүй гэж өөр сургуульруу шилжиж байна. Хотруу, эсвэл өөр аймагт ямар шуу авьяаслаг сурагчидаа алдаж байгаа ч юм билээ.

Ганцхан засаг дарга, Аймгийн Боловсрол соёлын газрын дарга зэрэгцэж сууж байгаад л ганц өдрийн дотор бүхэл бүтэн нэг сургуулийг татаад буулгаад өөр нэг сургуульд бэлэг болгоод өгчихдөг юм уу. Хууль тогтоомж, дүрэм журмандаа ийм үйлдэл зөв байдаг л юм байхдаа. Эсвэл аймгийн удирдлагууд арай хэтрээд давраад байна уу.

Facebook/Дандар Энхболд

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Zochin

    Zahiral harin sonin bna shuu uuriiguu bodood

  2. Зочин

    Бадамсүрэн төрсөн эгчийнхээ сургуульд нэгтгэж эгчийнхээ эрх мэдлийг нэмж байна шдээ. Эрх мэдлээ ашиглан эгчийгээ баярлуулж бүхэл бүтэн сургуулийг бэлэглэж л байдаг. Дэндүү даварч байнаа. Бадамсүрэнгийн эгч Наранжаргал зургаадугаар сургуулийн захирал Жаргалтуяагийн менежерээр ажиллаж байсан, мэдэхгүй бүхнээ Жаргалтуяа захирлаас асуугаад л долоочих гээд л гүйдэг байсан. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг ингэж муухай түгжилдэж болох уу та минь ээ. Дүүтэйгээ нийлж түгжилдлээ шдээ. Удмаараа түгжилүүд юмаа. Энэ ариун явдал мөн үү.

  3. zochin

    Нийлүүлэх нь зөвөө нээх олон дарга захирлууд байхын бага дунд сургуулийг нийлүүлэхэд буруу нь юу байна

  4. Зочин

    Албан тушаал эрх мэдэл гэхээр хаана хаанаа улайрдаг болчихожээ.Ядаж хэдэн багш,ажилчдаа боддоггүй юм байх даа.Нэг багш, нэг ажилчдын цаана хэдэн ам бүл байгаа билээ.Тэгээд төрийн албан хаагчид тэр дундаа хөөрхий багш, ажилчид болсон хойно цалингаас цалингын хооронд зээлтэй байдаг улс.Арай л буруу шийдвэр гаргаж.Баян-Уулын сургуулийн шинэ барилгыг ашиглалтанд оруулж чадахгүй байж.Өнөө болтол мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаа явуулахыг хориглосон ДОТУУР БАЙРАНД хичээллэж байгааг эрхэм дарга нар мэдсээр байж…

  5. zochin

    Ta nar denduu daruu yumda tawagtai hooloo hund bulaalgaf suuj bh gj

    • зо

      эгчдээ ямар том бэлэг барьдаг юм бэ? эгчдээ сургууль бэлэглэж байгаа юм чинь шинэ эхнэртээ юу бэлэглэдэг бол оо бараг аймаг байх аа

  6. Иргэний төлөөлөл

    Арай л бишээ. хэлэх үг алгаа. Олон түмэн бүгд л дор бүрээ тунгаан суугаа.

  7. Зочин

    2 сургууль нэгдснээр нэг ч багш ажилтан цомхтголд орохгүй

  8. зочин

    ардын хуухдууд 10 жил сураад болсон сургуулийг арай ч дээ засаг дарга Бадамсурэн болвсрол соелын газрын дарга хадагтай Байгалмаа нараа танай хуухдууд лав ардын сургуульд сурдаггуй байх тэ. Тосов хэмнэж байгаа нэрээр арай ч дээ бухэл бутэн сургуулийг оорийнхоо эгчид бэлэг барьчихдаг хэмнэсэн тосовоо хэнд юунд огох гэж байна аа 2-оо хэдэн багш нарыг нь бодохгуй юмаа гэхэд хэдэн бор хуухдуудийг нь бодсонгуй юу? нэг сургуулийн 2 анги нийлээд хичээл ороход ямар байдаг билээ тэгэхэд ….

  9. Зочин

    Монгол улсын шилдэг менежменттэй сургууль байсан шүү дээ. Цөөхөн хүүхэдтэй ч чанартай боловсрол олгодог байсан юм шүү. Миний хүүхэд сурдаг болохоор мэдэлгүй яахав. Одоо харин хүүхдээ өөр сургууль руу шилжүүлэх гээд хөөцөлдөж явна.

  10. Zochin

    Bagsh nar n bid halagchihlaa gj duugaraagui bhad. Ih medeh carailahaa boliosoi.

  11. ахмад багш

    Энэ салбарын хүний хувьд ??????.Ямар шийдвэрүүд гарч байна. Эргэн бодмоор.

  12. zochin

    manai huuhed 6-d surdag.angi ni gej jijigheen.niiluulsen ni zuv shdee

  13. zo

    Hen hun halagdsan geed bgan manai egch ajilaa hiigeed yavjil bgash

  14. bagsh

    Баддамсүрэн төсвийн ерөнхийлөн захирагч,эгч нь төсвийн шууд захирагч анхнаасаа л олон хууль зөрчиж томилсон.Одоо ер нь боловсролын томилгоо бүр хууль зөрчиж засаг дарга,тамгын газрын дарга нар ямар ч сонгон шалгаруулалтгүй өөрсдийн чадваргүй мэргэжлийн бус хүмүүсийг томилдог болсон

  15. bagsh

    11-сургуулийн захирал, 3-р цэцэрлэгийн эрхлэгч, 7-р цэцэрлэгийн эрхлэгчээс бусад б8х орон тооны томилгоо гээд л

  16. Зочин

    manai ainmag bolovsroliin salbar terguuleh bairand yvsaar bgaa ene bol uil mahaa idej ajillaj hodolborloj bga bagsh nariin hols huch hodolmor orh bgaa shuu. Ted zahiral surgaltiin menejriin mash ih daramt shahaltan dor ajildag hevleliinhen ene muuhai daramt shahaltiig survaljlaacheeee ylanguya

  17. zochin

    manai ainmag bolovsroliin salbar terguuleh bairand yvsaar bgaa ene bol uil mahaa idej ajillaj hodolborloj bga bagsh nariin hols huch hodolmor orh bgaa shuu. Ted zahiral surgaltiin menejriin mash ih daramt shahaltan dor ajildag hevleliinhen ene muuhai daramt shahaltiig survaljlaacheeee ylanguya

  18. bagsh

    ajlaas halagdsan hun bga yumuu.buh bagsh nar durtai baigaa sh dee.manai surguuli iim deeree tulsan ni jargaltuta zahiral tuunii dagaldagch menejeruudiin buruugaas bolson shte.ene surguulid sain bagsh nar zunduu baigaa deer ni heregtseegui tanil talaa harsan mergejliin bus iluudeltei zunduu bagsh baigaa.uunees bolj manai surguuli tsalingaa ch tavij chadahgui suirch baigaa sh de.ene zuv shiidver.ene humuust helehed manai surguulid ch umnu ni huuhduud surch baisan shuu.jijig muu surguuli bish.harin muu dargatai baisan ni unen

  19. зочин

    Бадамсүрэн болиочээ

  20. Зочин

    БАДАМСҮРЭНГИЙН ЭГЧ ЗӨӨЛӨН СУУДАЛДАА СУУЖ ҮЛДЭХИЙН ТУЛД АРД ТҮМНЭЭР ИНГЭЖ ТОГЛОЖ, ДОРД ҮЗЭЖ БОЛДОГ ЮМ УУ. 8-Р СУРГУУЛЬ ХЭВЭЭРЭЭ БАЙВАЛ ЭГЧИЙГЭЭ ЗӨӨЛӨН СУУДАЛД СУУЛГАХ НЬ ХУУЛЬТАЙ /ШУУД ТОМИЛОХ АЛБАН ТУШААЛТАН НЬ ХАМААТАН САДАН БАЙЖ БОЛОХГҮЙ/ ХАРШЛАХ УЧРААС 6-Р СУРГУУЛИЙГ НЭГТГЭЭД ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ БОЛГОЧИХВОЛ ЯАМАНД ХАРЪЯАЛАГДААД ЭГЧ ГУАЙ ЗАХИРАЛ ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭЖ БОЛНО ГЭДГИЙГ ТООЦООЛООД ЭНЭ БҮХНИЙГ ХИЙЖ БАЙНА.

  21. Zochin

    БУРХАНГҮЙ ГАЗАР БУМБА ГАЛЗУУРНА ГЭДЭГ Л БОЛЖ БАЙНА ДАА…ХЭЛМЭГЛҮҮЛЭЛТИЙН ҮЕ ЮМУУ ХААШАА ЮМ.ЭРХ МЭДЭЛД ОЧСОН АРЧААГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ ЮМНУУД ДУРААРАА ЗАГНАЖ БАЙНА ДАА.

  22. ахмад багш

    Боловсролын салбарт бас л хууль бус шийдвэр гаргасаар л байна. Салбараа хамгаалж ажиллах газрын даргын дүр төрх……..

  23. ахмад багш

    Дээдсийн шийдвэр хэрээс хэтэрч байна.

  24. Зочин

    kHUNII OMNOOS YARULTSLAGA OGOOD BAIKH YM DAA. TORIIN SANGIIN DARGA GEJ B.NUU.AIMGIIN.

  25. Зочин

    Яг хэдэн хүүхэд сурдаг байсан юм бол оо. Хэдэн багш ажилладаг байсан юм бол оо. Хэдэн ангитай тэд нь ямар хуваариар хичээллэдэг байсан юм бол оо.

  26. Zochin

    6n bagsh ajilchidig han uul ru shingeege.d tsetserleg bolgowol yasiin be

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*