Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Цагдаагийн газар Шүр зах орчмын архидалттай тэмцэж байна

Дорнод аймагт архидалт буурсан гэх албан ёсны статистик мэдээлэл гарч буй ч бодит байдал дээр архидалт буурахгүй байна гэж иргэд шүүмжилж буй. Ялангуяа Шүр захын орчимд архидалт их байгаа тул Аймгийн Цагдаагийн газраас “Зах-архидалт-хяналт” тусгай арга хэмжээг зохион явуулж байгаа ажээ.

Уг арга хэмжээний хүрээнд Шүр захын орчим дахь хууль бус архи зөвшөөрөлгүй зарж борлуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзлэг шалгалт хийх, захын орчимд бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архи хэтрүүлэн хэрэглэдэг иргэдийг судалгаа бүртгэлд авч, мэдээллийн санд баяжилт хийх, зарим иргэдийг архины сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулах зэрэг ажлыг холбогдох төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*