Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын хэрүүл Сүхбаатар луу шилжив үү

Өнгөрсөн дөрвөн жилд Дорнод аймагт өрнөсөн улс төрийн хэрүүл тэмцэл хөрш зэргэлдээ Сүхбаатар аймаг руу шилжжээ. Тус аймагт ИТХ нь 33 төлөөлөгчөөс бүрддэг. Сонгуулийн дүнгээр АН-ын 16, МАН-ын 16 төлөөлөгчтэйгээр тэнцэж, нэг тойрогт маргаантай асуудал нь шүүхээр шийдэгдэж, 9 сард нөхөн сонгууль явуулахаар болсон аж.

Аймгийн ИТХ нь хэл амаа ололцохгүй бужигнаантай байгаа тул засаг даргад МАН-аас нэр дэвшиж ялсан З.Энхтөрийг АН-ынхан нь эсэргүүцэж байгаа гэнэ. Шинэ засаг даргын нэрийг Ерөнхий сайд батламжилж, бичиг илгээснийг  ИТХ дахь МАН-ын бүлэг өнөө өглөө экс Засаг дарга Ж.Батсуурьд хүргэж, өрөөнд нь цуглажээ.

Харин засаг дарга Ж.Батсуурь “ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль бус болсон, Хоёрдугаарт, Ерөнхий сайдын тушаалыг нэг намын дэд дарга уншиж танилцуулдаггүй. Тиймээс гайхаж байгаагаа асууя. Гуравдугаарт, З.Энхтөр та төрийн албанд гурван жил ажилласан байх гэсэн шалгуурыг хангасан уу гэдгийг асууя” гээд “Тамгыг даваа гаригт аймгийн нутгийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд хамт олноо цуглуулж тэднийхээ өмнө хүндэтгэлтэй гардуулж өгье” гэжээ.

Тус аймагт баяр наадмын үйл ажиллагаа өрнөж байх зуур дарга ноёд нь суудлаа булаалдан ийнхүү хэрүүл шуугиан болж яваа сурагтай.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*