Дашбалбар сумын Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ хоёр өөр даргын гарын үсэг, тамгатайгаар Сонгуулийн хороонд өгчээ. Тиймээс сумын Сонгуулийн хороо тус намыг бүртгэхээс татгалзсан байна. Тус суманд орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр хамгийн олон бие даагч бүртгүүлсэн гэсэн мэдээлэл байгаа юм.