Дорнод аймгийн мэдээллийн сайт

Тарвага хулгайлсан уу, нутагшуулсан уу?

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн харъяат, Улсын сайн малчин Ц.Сүхтогоо нь тус сумын нутаг Зотол хан ууланд үлдсэн цөөн тооны тарваганыхаа цусыг сэлбэх зорилгоор Дорнод аймгийн Баян-Уул сумаас эм-9 , эр-10 нийт 19 тарвага тээвэрлэж нутагтаа авч явсан тухай мэдээлэл энэ сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн нээлттэй групп болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын фэйсбүүк хуудас, News.mn сайтуудаар нийтлэгдэж Дорнодчуудын бухимдлыг төрүүлжээ.

Бодит үнэнийг тодруулах зорилгоор нутгийн иргэд сумын ИТХ, ЗДТГ, аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандаж дараахь тайлбарыг авчээ. Тус тайлбарт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат, Улсын сайн малчин Сүхтогоо гэгч нь Дорнод аймгийн Баян-Уул сумаас 19 тарвагыг Амьтны тухай хууль зөрчин сум орон нутгийн удирдлагууд болон байгаль орчны хяналтын улсын байцаагчид мэдэгдэлгүй тээвэрлэж авч явсан бөгөөд энэ үйлдэл нь “Амьтны тухай хууль”-ийн хоёрдугаар бүлгийн 8 дугаар зүйл холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн байна.

Мөн Сүхтогоо нь тухайн үедээ Баян-Уул сумын нутаг дэвсгэрт гарч байсан хээрийн түймрийн хажуугаар хээв нэг рашаанд явж байгаа тухайгаа ярьж явсан бөгөөд нутгийн нэг иргэнээр замчлуулж байсныг Баян-Уул сумын Цагдаагийн хэсгээс түймэр тавьсан эсэхийг тогтоохоор шалгаж байгаа юм байна. Амьтны тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн 8 дугаар зүйлд: “Амьтныг сэргээн нутагшуулах:
8.1. Мэргэжлийн байгууллага нь шинжлэх ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу амьтныг сэргээн нутагшуулах үйл ажиллагаа эрхэлж болно.
8.2. Мэргэжлийн байгууллага амьтан сэргээн нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулна”
гэж тус тус заасан байдаг бөгөөд эдгээрийг зөрчсөн байна.

Баян-Уул сумын удирдлага ч энэ асуудлыг анхааралдаа авч олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл гаргаж, холбогдох байгууллагуудад албан ёсоор хүсэлт гаргаж хандсан байна.

Баян-Уул сум нь тарваганы тоо толгой, нөөц сүүлийн жилүүдэд нилээдгүй цөөрч буурсан бөгөөд тухайн бүс нутагт тарвага сэргээн нутагшуулах, өсгөж үржүүлэх ажлын сонгон шалгаруулалт зарлагдаад байгаа юм байна.

Г.Төмөрчулуун
DornodMedee.mn

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    Za neg gazar ch gesen an amitnaa usguj urjuulj bwal blo yum bishuu hezee neg huuli murddug blo be teneguudee

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*