Дорнод аймгийн мэдээллийн сайт

Залуус улаан бурхны вакцинд хамрагдаж байна

Монгол улсын  Засгийн газрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Улсын онцгой комиссын даргын 2016 оны 02 дугаар тушаал батлагдаж, Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Мөн аймгийн  Засаг  даргын 2016 оны А/221 дугаар захирамж  батлагдан орон нутгийн хэмжээнд аяныг  зохион байгуулж  байна.

Энэ удаагийн улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын зардалд Засгийн газраас манай аймагт 19 сая төгрөг бүхий вакцин, зүү тариур,спирт, гарын авлага, санамж хуваарилан, нэмэлтээр ХӨСҮТ-ийн захирлын тушаалаар хүйтэн хэлхээний 4 хөргөгчийг өгч, 18-30 насны 2666 залуучуудыг хамруулна.

 

18-30 насны  залуучуудыг  Улаанбурхан-улаанууудын эсрэг вакцин, нэмэлтээр дархлаажуулах арга хэмжээг  зохион байгуулах  талаар ЭМГ-аас удирдлага, арга зүйгээр ханган БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн  төвийн  45 эмч, вакцинаторуудад 1  өдрийн сургалтыг зохион байгуулж,  вакциныг хуваарилан хүргүүлсэн.

18-30 насны залуучууд, иргэдийг нэмэлт дархлаажуулалтын 14 хоногийн хугацаанд  санаачилга гаргаж ,идэвхтэйгээр  бүрэн хамрагдахыг уриалж байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. хххх гуай өгүүлрүүн:

    чойбалсан хотын орлогч дарга энхтөр бол улстөрч байх ёс зүйгүй хүн. Нийгмийн ажилтан Сайхангэрэлтэйгээ 00 д сексдэж байхыг нь найзтайгаа тамхи татах гэж ороод харж л байлаа. доодохоо ч захирч чадахгүй новш. манай тамгын газрынхан энэ хүнийг зайлаасай гэж бүгд боддог. хуурамч дипломтой гэж байгаа бас

    гэж айлдав.
  2. Зочин гуай өгүүлрүүн:

    18-30 nasnii 11751 hun hamragdana gej zasaarai

    гэж айлдав.
  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Улаан загалмайн хар Ганаагийн хүү хаа хамаагүй юм юманд л явж байхийн. РЕКЛАМ РАУЗНЫ ХАР болох нээ

    гэж айлдав.
  4. унаган иргэн гуай өгүүлрүүн:

    дорнод аймгийн вэб сайтыг сумдынхтай нь бүрэн шинэчилж бүх сумдад ижилхэн үзүүлэлтүүд өгөөчээ
    жишээ нь түүх: хаанаас ирсэн, сумын нэрийн утга учир, сэцэн хан аймгийн ямар хошуу, ямар ямар гол горхи байдаг, одоо байдаг уу, эсвэл ширгэсэн үү гээд л

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*