Дорнод аймгийн мэдээллийн сайт

Үндэсний Геологийн албаны даргаар О.Чулуун томилогдлоо

11-16

Засгийн газар байгуулагдсанаас хойш агентлагийн дарга болон бусад дарга нарын томилгоо үргэлжилж буй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоног буюу  наймдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний геологийн албаны даргаар О.Чулууныг томилсон. Түүний хувьд геологийн салбарын мэргэжлийн хүн бөгөөд 1984 оноос геологийн хайгуул, энэ чиглэлээр тасралтгүй ажиллаж эхэлжээ.

Үндэсний Геологийн алба нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны харьяанд УИХ-аас энэ оны нэгдүгээр сард шинээр байгуулж, улсын төсвийн хөрөнгөөр Монгол Улсын ашигт малтмалын үйл ажиллагааг эрэн хайх хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр чухалчлан байгуулсан томоохон алба гэдгийг энд тодотгоё.

О.ЧУЛУУН ГЭЖ ХЭН БЭ?

Боловсрол:

  • 1977 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын 1-р 10-н жилийн дунд сургуулийг төгссөн.
  • 1977-1982 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд “Геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл, хайгуул ”мэргэжлээр суралцан төгсөж, “Уулын инженер-геологич” мэргэшил эзэмшсэн.
  • 2000 онд ОХУ-ын Москва хотын Геологи хайгуулын академид “МУ-ын нутаг дэвсгэрийн ураны хүдэржилт, ураны эрдэс баялгийн түүхий эдийн баазыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлох нь” сэдвээр геологи минералогийн шинжлэх ухааны дэд эрдэмтэний \боловсролын доктор\ зэрэг хамгаалсан.
  • 2011 онд Эрчим хүч, эрдэс баялгийн яам, ШУТИС-ын хамтарсан шийдвэрээр ашигт малтмалын эрэл хайгуулын “Зөвлөх инженер” зэрэг олгосо

Ажилласан байдал:

  • 1982-1984 онд Дорнодын геологийн экспедицид техник геологич, инженер геологчоор, тус экспедицийн Баян Тэрэмийн эрлийн ангид инженер геологчоор
  • 1984-1986 онд Дорнодын геологийн экспедицийн Баян Тэрэмийн эрлийн ангийн дарга, ерөнхий геологичоор,
  • 1986-90 онд Дорнодын геологийн экспедицийн Цавын хайгуулын ангийн ерөнхий геологичоор,
  • 1990-1992 онд Геологи шинжилгээний “Дорнод” нэгдлийн даргаар,
  • 1992-1993 онд “Улсын геологийн төв”-д ураны геологийн төслийн удирдагчаар,
  • 1993-1994 онд “Уран” ХХК \УҮГ\ -ийг үүсгэн байгуулж, захирлаар
  • 1994-1996 онд ЭХГУУЯ-ны Геологийн газрын даргаар,
  • 1997-2005 онд АМХЭГ-ын Геологийн албаны захирлаар,
  • 2005-2007 онд АМГТХЭГ-ын Геологийн газрын даргаар тус тус ажилласан.
  • 2007-2016 онд Бие даасан шинжээч, геологи хайгуулын ажлын зөвлөхөөр, \хувиараа\
  • 2019 оноос Монголын Геологийн Холбооны удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байна.
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*