Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан хот, Чанчунь хотын хуралтай хамтын ажиллагаа тогтоов

Дорнод аймгийн Чойбалсан хотын ИТХ, БНХАУ– ын Жилин мужийн Чанчунь хотын АИХ-ууд хамтын ажиллагааны  санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа 2016 оны 3 сарын 29-нд Чанчунь хотод боллоо. Уг үйл ажиллагаанд Монгол улсаас Хөлөнбуйр аймагт суугаа дэд консул Д.Ганбаяр, Чойбалсан хотын ИТХ-ын дарга Б.Батбаяр, ИТХ-ын Төлөөлөгч Э.Адъяа, Л.Нарангэрэл, ИТХ-ын ажлын албаны дарга Т.Болд нар оролцов. Чойбалсан хотын ИТХ-ын дарга Б.Батбаяр, Жилин мужийн Чанчунь хотын АИХ-ын дарга Ли Шү Гуо нар Монгол улс Чойбалсан хот, БНХАУ-ын Чанчунь хотуудын хооронд нөхөрсөг хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Чанчунь хотын гадаад харилцааны хэлтсийн дарга  Чо Гуо Хуо тус хотын зүрхний эмнэлэгтэй танилцах үеэр Чойбалсан хотын хүүхдүүдэд зүрхний хагалгааг үнэ төлбөргүй хийж өгч болох талаарх ярилцлаа.
Чанчунь хотын Анагаахын их сургуульд Монгол гурван оюутан суралцаж байна.  2016 онд Засгийн газрын тэтэглэгээр гурван хүүхдийг сургах аж.  Үүнд Дорнодын хүүхдүүдийг хамруулах талаар санал солилцлоо.
Чанчунь хотын  МСҮТөв   Дорнод аймгийн адил төрлийн сургалт явуулдаг сургалтын төв, коллежтой хамтран ажиллах, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Чанчунь хотод наймдугаар сарын 12-22-ны өдрүүдэд  болох хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаанд Дорнодын бизнес эрхлэгчид аймгийнхаа Худалдаа аж үйлдвэрийн танхимаар дамжуулан  боломжтой боллоо.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*