Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрлэн сум өсвөр үеийг БЗХӨ-өөс хамгаалахад 9,7 сая төгрөг зарцуулна

Хэрлэн сумын ИТХ хуралдав

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит арвантавдугаар хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Иргэний танхим”-д боллоо. Хуралдаанаар:
– Сумын 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
– Сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
– Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
– Санал дэмжих тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж тогтоол шийдвэрүүдийг гаргав.
2016 он гарсаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар хоёр дахь удаагаа хуралдаж байгаа юм. Ардчилсан намын бүлгийн эмэгтэй Төлөөлөгчид хуралдаан эхлэхийн өмнө Ардын намын эмэгтэй Төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтаар Чойбалсан хотын өсвөр үеийнхний Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх,бэлгийн замын халдварт өвчний өвчлөлтөөс хамгаалах, сэргийлэх, эмчлэх, хүүхэд хүүхэддээ тусламж үзүүлэх “Эрүүл хүүхэд-Дорнодын ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлэх 9,7 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хүүхэд хөгжил” төвийн хоёр хамгаалагчийн урамшуулалд 4,8 сая төгрөгийг ИТХ-аар батлуулахад эмэгтэйчүүд нэг байр суурьтай хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэе гэдэг асуудлаар ярилцсан юм.

ith2

2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар сумын Төрийн сангийн төлөөлөгч Д.Алтансувд 10 минут илтгэл тавьсан. Төлөөлөгчид сонирхсон асуултаа асууж, хариулт авч байв. Төлөөлөгч Г.Энхээ, Б.Оюундэлгэр нар хортон шавьж авгалдай усгал, гэр хорооллын бохирын цооног ариутгалд төсөв тавих шаардлагатай гэдэг саналыг хэлсэн. Мөн Төлөөлөгч Л.Нарангэрэл, Б.Оюун-Эрдэнэ нар 10 багт хууль сурталчилахад Дорнодын Өмгөөлөгчдийн холбоонд нүүдлийн байр худалдан авахад зориулан 10 сая төгрөг батлах нь нэн тэргүүний тулгамдаж байгаа асуудал биш учир өсвөр үеийхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх “Эрүүл хүүхэд-Дорнодын ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлэх 9,7 сая төгрөг батлуулах санал гаргав. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хүүхэд хөгжил” төвийн хоёр хамгаалагчийн урамшуулалын асуудалд 4,6 сая төгрөг батлуулах саналаа хэллээ.

ith1Төлөөлөгчид өөр өөрсдийн саналаа хэлж санал хураахын өмнө Ардчилсан намын бүлэг 30 минутын завсарлага авсан. Хуралдаан завсарлаад орж ирэхдээ намын бүлгийн дарга нар санал солилцон сумын Засаг дарга орлогоо нэмэгдүүлж “Эрүүл хүүхэд-Дорнодын ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлэх 9,7 сая төгрөг батлах асуудалд санал нэгдсэн. 10 багт хууль сурталчилахад Дорнодын Өмгөөлөгчдийн холбоонд нүүдлийн байр худалдан авахад зориулан 10 сая төгрөг батлах нь зүйтэй гэж Ардын намыг бүлэг үзсэн. Ингээд санал хураахад өсвөр үеийнхнийг бэлгийн замын халдварт өвчний өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх, үзлэг эмчилгээнд хамруулах гэж нэр томъёололыг нь өөрчлөн 9,7 сая төгрөг батлагдаж, хуралдаанд сумын Төрийн сангийн төлөөлөгч Д.Алтансувдын оруулсан бусад санал хэвээр батлагдав.

DToday.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    sain bna esber ueiin belgiin zamiin haldbariig buuruulahaar tabisan teseb ehlel ch gesen bayrluushtai asuudal shiidjee

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*