Дорнод аймгийн мэдээллийн сайт

ТАЗ-ийн нарийн бичгийн даргаар Э.Нандин-Эрдэнэ томилогдлоо

41e4599e6d8702a9b761c7a7c2b3b9e6_x3

Төрийн албаны тухай хуулийн дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь Салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга албан ёсоор томилогдлоо.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 250 дугаар тушаалаар 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Э.Нандин-Эрдэнэ Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь Салбар зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилогдож тогтоолоо гардан авлаа.
Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны төв байгууллага бөгөөд хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлдэг, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага юм.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Т.

    Амжилт хүсэе

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*