Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Малын хулгайтай тэмцэх аяны үр дүнгээс

Аймгийн Цагдаагийн газраас малын хулгайтай тэмцэх “Таван эрдэнэ” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 26-наас 2015 оны 12 дугаар сарын 10-ны хооронд 45 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн төвийг тойрсон байнгын 3 постыг 2015.11.01-ний өдрөөс, хөдөлгөөнт эргүүл гаргасан байна. Эдгээр постууд нийт 4189 тээврийн хэрэгсэл шалгаснаас мал, мах малын гаралтай түүхий эд тээвэрлэж явсан 682 тээврийн хэрэгслийг шалгаж гарал үүслийн бичгийн бүрдэл дутуу 21, гарал үүслийн бичиггүй 8 зөрчил илрүүлж, 29 хүнийг хуулийн дагуу 568,0 мянган төгрөгөөр торгож, шийдвэрлэсэн байна.

Мөн энэ хугацаанд Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, хашаа худаг, мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллого явуулах тухай аймгийн Засаг даргын А/483 тоот захирамж гарсантай холбогдуулан  мал тууварлах, нядлах, мал, мах зөөвөрлөхийг хориглосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллажээ. Ингээд Засаг даргын захирамж зөрчсөн 11 хүнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32-р зүйлийн заасны дагуу 88,0 мянган төгрөгөөр торгож, шийдвэрлэсэн байна.

Чойбалсан хотын хэмжээнд мал мах худалдан борлуулах төвлөрсөн цэг-1, бөөний цэг-11, хиамны цех-6, мал махны ченж бүртгэлтэй 186 хүн, гуанз, зоог, цайны газар, ресторан, сургууль цэцэрлэгүүдэд борлогдож, нийлүүлэгдэж байгаа мал, маханд хяналт шалгалт хийж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулав.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газраас 59,0 сая төгрөгийн хохиролтой, 20 холбогдогчтой, 15 хэргийг илрүүлэн шалгаснаас мал хулгайлах гэмт хэрэг 13, бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг завших гэмт хэрэг 2 хэрэг илрүүлж ажилласан байна. Тухайлбал,

Хэрлэн сумын 10-р багийн нутаг Шар бүрд гэх газарт Танкын сааданд 5 үхэр уяатай байна гэх мэдээллийг авч “Таван эрдэнэ” нэгдсэн арга хэмжээний хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид шалгахад Хэтний аймгийн Норовлин сумын иргэн н.Баасандоржийн 5 үхрийг хулгайлан авч ирж тушиж, хүлж орхисон байсныг тогтоон алдагдсан малыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн.

Дашбалбар, Гурванзагал сумын замд үүрэг гүйцэтгэж байсан хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид 2015.12.14-ний өдөр 53-83 дор улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг шалгахад урьд удаа дараагийн ял шийтгэл эдэлж байсан О, О, нар нь 5 тооны адууны махыг тээвэрлэж явсан ба саатуулан шалгахад дээрх этгээдүүд нь Чойбалсан сумын 2-р багийн нутаг 172-р өртөө гэх газраас иргэн Эрдэнэбаатарын 5 адууг хулгайлсан болохыг тогтоон тус тус шалгаж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*