Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн төв болон Мардайд хийсэн цацрагийн хэмжилт юуг харуулав

Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэгээс Дорнод аймгийн Чойбалсан хот болон Мардай орчмын нутаг дэвсгэрт цацрагийн хэмжилт судалгаа хийсэн дүнгээ танилцууллаа. Энэхүү судалгааг БОАЖГ-ын захиалгаар өнгөрсөн зун хийсэн аж.

Судалгааны багийнхан Чойбалсан хотын 100 гаруй цэгээс хөрсний дээж авч гамма спектрометрийн судалгаа хийжээ. Ингэхэд байгалийн цацраг идэвхт элементүүдийн ялгаруулж буй гамма цацрагаас үүсгэх цацрагийн дундаж 63 нГр/цаг байсан нь дэлхийн дундажаас 1,5 дахин их үзүүлэлт аж. Чойбалсан хотын хөрс Монгол улсын дунджаас 1,9 дахин их эвдрэлд орсон гэж дүгнэжээ. Энэ нь мэдээж хүний үйл ажиллагаатай холбоотой байна.

Мардайн хувьд, Гурванбулагийн ураны далд уурхайн орчмын хөрсөн дэх цацрагжилтын хэмжээ дэлхийн дунджаас хэд дахин их гарчээ. Тухайлбал Гурванбулаг орчимд 40К-ийн хувийн идэвхийн хэмжээ дэлхийн дундажаас 2-2,9 дахин, 232Th-ийн хувийн идэвхийн хэмжээ 0,4-2,0 дахин, 226Ra-ийн хувийн идэвхийн хэмжээ 0,8-7,3 дахин, 137Cs –ийн хувийн идэвхийн хэмжээ 0,32-4,62 дахин их байна. Гурванбулаг ураны далд уурхайг ажиллуулж байх үед уурхайн гүний усыг баруун урагш чиглэсэн хоолойгоор урсгаж байжээ. Өдгөө энэ хоолойн хөрсөн дэх уран, радийн цацраг идэвхийн тэнцвэр 2-5,7 дахин алдагдаад байгааг судлаачид тогтоосон байна. Өөрөөр хэлбэл хөрсний дээжинд уран 5,7 дахин их хэмжээгээр баяжсан аж.

Судлаачид Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын одоо гаргаж байгаа үнс, шаарыг орон сууцны барилгад ашиглаж болохгүй гэж үзсэн. Харин уран ихтэй нүүрсний давхаргыг тусад нь ялган авсан тохиолдолд станцын үнсийг ашиглах боломжтой гэжээ. Мөн Чойбалсан хотын агаар болон хөрсний цацраг идэвхийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх үүднээс цахилгаан станцын утааны шүүлтүүрийг тогтмол сайн ажиллуулах шаардлагатай гэж дүгнэжээ.

 

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. сэм авга гуай өгүүлрүүн:

    уран ихтэй газар ухаантай хүн төрдөг гэж ярьдаг. Чингэсийн төрсөн газар бол цацраг идэвхи ихтэй, хамрын хийд бол бол бүр ихтэй, энергийн төв гээд байдаг

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*